Монгол Улсын иргэн Б.Санжаажав гэх эрхэм залуу үндэсний морин хуур хөгжмийн ангийг Австри улсын Вена хотноо орших Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторид нээх болсон тухай сайхан мэдээ түглээ.
Тэрээр олон жил монгол үндэстний сонгодог хөгжмийн зэмсэг болох морин хуур хөгжмийг Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторийн сургалтын системд нэвтрүүлэх тухай хөтөлбөр, төслийг боловсруулан тус сургуулийн захиргаанд санал оруулсан байна. Консерваторийн сургалтын алба болон удирдах зөвлөл нэг сарын турш түүний саналыг хэлэлцсэний үр дүнд дэлхийд алдартай консерваторид албан ёсоор морин хуурын ангийг нээх шийдвэрийг гаргасан байна.
Ийнхүү Б.Санжаажав тус сургуулийн сургалтын албатай хамтран бэлтгэсэн морин хуур хөгжмийн 4 жилийн бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тус сургуулийн сургалтын хөтөлбөртэй нийцүүлэн илүү боловсронгуй болгохоор шамджээ. 2017 оны 2дугаар сард тус сургуулийн захирал, хатагтай Даниела Эгг морин хуурын ангийн бакалаврын зэргийн 4 жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг албан ёсоор баталсан байна.
Ингэснээр Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторид албан ёсоор “Морин хуур”-ын анги нээгдэж байгааг Санжаажав монгол түмэндээ баяртайгаар мэдэгдлээ. Ийнхүү Монгол Улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс Монголын болон гадаадын оюутнууд Франц Шубертын нэрэмжит консерваторид нарийн мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээд зогсохгүй морин хуур хөгжмөөр бакалаврын зэргийг хамгаалан төгсөх бүрэн боломжтой болов.
Монгол үндэстний морин хуур хөгжмийн зэмсэг маань олон улсад мэргэжлийн хөгжмийн их дээд сургуулийн сургалтын системд нэвтэрч байгаа нь өнөөдрийг хүртэл Монгол Улсын соёл, урлагийн түүхэнд үндэсний урлагаа олон улсад дэлгэрүүлэн сурталчилж байгаа анхны тохиолдол болж байна. Цөөхөн монголчууд бидний агуу их өв соёл, монгол морин хуурын эгшиг аялгуу дэлхий дахинаа цууриатаж,морин хуур хөгжим маань дэлхийн сонгодог хөгжимтэй хөл нийлүүлэн эгшиглэх цаг ирлээ хэмээн Б.Санжаажав сэтгэл дүүрэн баяртай байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан

Ene bas heg tom alham shuu. bayr hurgey.
Ene bas heg tom alham shuu. bayr hurgey.
Монгол соёлоо дэлхийд дэлгэрүүлэх үйлсэд чинь амжилт хүсье.