Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өгсөн үүрэг даалгавар, хотын Ерөнхий менежерийн А/08 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс урин дулааны улирал болж, тохижилтын ажил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан самбарыг буулгахад зориулсан хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагаар буцаан төлүүлэх, албадан буулгах шаардлагыг 70 аж ахуй нэгжид эхний ээлжинд хүргүүлээд байна. Мөн дүүргийн хэмжээнд нийт 47 гадна зар сурталчилгааны байгууламж байгаагаас өнгө үзэмж нь муудсан, урагдаж гэмтсэн гурван самбар байсныг буулгах арга хэмжээг авлаа. Түүнчлэн дүүргийн хэмжээнд НҮГ-ын дөрвөн байгууллагын зам талбайн ажилчид, иргэдийн бүлэгтэй хамтран зөвшөөрөлгүй байрлуулсан зарлал, хулдаасан хэвлэлийг цэгцлэх ажлыг өрнүүлж байна. Тухайлбал, Дарь-Эх, Эрдэнэтолгой, Амгалан, Улаанхуаран, Жуков, Алтан-Өлгий, Монел болон орон сууцны хорооллын байрны хананд наасан 51 ширхэг хулдаасан хэвлэлийн сурталчилгаа, 553 гэрлийн шон дээр наасан зарлалыг хусч нийт 760 кг хог хаягдлыг тээвэрлээд байна. Цаашид дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн зам талбайд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгахаар төлөвлөж байгаа юм. Иймд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг Зар сурталчилгааны болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, утга агуулгын хувьд шаардлага хангаагүй зар сурталчилгааны самбарыг байршуулахгүй байхыг уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Зөвшөөрөлгүй зарын самбаруудыг буулгана
2017 оны 04-р сарын 21 өдөр, 18 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

Зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй бүх самбаруудыг буулгах хэрэгтэй төр зөвшөөрлийн төлбөрийг аваад төсөвт тусгадаггүй л юм баЙНА ШҮҮ.