Өнгөрсөн сарын 1-нээс эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар үйлчлүүлдэг болсон. Энэ нь жолооч нар болоод зорчигчдод илүү амар болсон байна. Бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байхад иргэд уранхай мөнгө хийдэг, жолооч нар мөнгөний савнаас хулгай хийдэг, нийтийн тээвэр ашиггүй ажилладаг гэх мэт хүндрэлүүд үүсдэг байю. Харин картын системд шилжсэнээр энэ бүгд арилсан аж.
Нийслэлийн Тээврийн газраас өдөр бүр 27 байцаагч автобусаар зорчиж буй иргэдэд хяналт шалгалтыг хийн ажиллаж байгаа аж. Хэрэв картаа уншуулаагүй зорчсон тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу 1000-5000 төгрөгөөр торгож байгаа юм байна.
Шалгалтын явцад оюутнууд ихэвчлэн ЕБС-ийн сурагчдын картаар зорчих, ахимаг насныхан ахмадуудын картаар зорчих зөрчлүүд гарч байгаа. Иймээс нийтийн тээврийн хяналтыг сайжруулан ажиллаж байна хэмээн нийслэлийн Тээврийн газрын Улсын ахлах байцаагч Б.Ахалбек хэлсэн юм.
Нийслэлийн хэмжээнд 86 чиглэлд өдөртөө 929 том оврын автобус үйлчилгээнд гардаг. Автобус хоорондын зай бага болж хүлээлт буураад байгаа юм. Мөн нийтийн тээврийн компаниуд ажилчдынхаа цалинг цагт нь тавьдаггүй байдал байсан. Картаар зүйлчилдэг болсноор энэ байдал багасч байгаа гэдгийг жолооч нар хэлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Ахмад настны тухай хуулийн 8.1.5.ахмад настан нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих бөгөөд нийтийн тээврийн байгууллага ахмад настныг нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх гэсэн энэ хуулийн заалт Улаанбаатар хотод яагаад хөдөөний ахмадуудад үйлчлэхгүй байна вэ.