Үндэсний компаниуд Монгол орны нөхцөлд тохирсон ногоон цэцэрлэгийн барилгын зураг төслийг иж бүрнээр нь боловсруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэж өглөө. Засгийн газар, нийслэлийн Засаг даргын зүгээс дэвшүүлсэн зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXV хороонд 125 хүүхдийн жишиг ногоон цэцэрлэг барихаар шийдвэрлэсэн билээ. Ногоон цэцэрлэгийн урьдчилсан зураг төсөл, технологийн шийдлийн үнэлгээг Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Солонгосын ногоон хөгжлийн төв хамтран боловсруулжээ. Улмаар зураг төслийг “Монголын ногоон барилгын хүрээлэн”, “Бюлдингс техноложи” компаниудын хамтарсан консорциум гүйцэтгэсэн байна. Тус цэцэрлэг нь эрчим хүч, усны хэмнэлттэйгээс гадна хүүхдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэх мэт олон давуу талтай бөгөөд цэцэрлэгийн урсгал зардал жирийн цэцэрлэгтэй харьцуулахад 75 хувиар бага байна гэсэн тооцоог судалгааны багийнхан гаргасан байна. Барилгын дээвэрт суурьлуулсан 128 ширхэг нарнаас эрчим хүч хуримтлуулах хавтангийн тусламжтайгаар цахилгааны хэрэглээний 60 орчим хувийг ногоон технологийн тусламжтай үйлдвэрлэж, өөрөө өөрийгөө хангах чадвартай аж. Ногоон цэцэрлэг байгуулах төсөл 2015 оны арваннэгдүгээр сараас эхэлж, өчигдөр зураг төслөө эцсийн байдлаар гаргасан бол барилгын ажил ирэх онд эхлэх боломжтой гэдгийг ажлын хэсгийнхэн өглөө.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуучлалын яамны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн барилгыг байгальд ээлтэй, ногоон технологиор барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ цэцэрлэгийн зураг төслийн хувьд хүрэн барилгыг ногоон, дэвшилтэд технологид шилжүүлснээрээ онцлогтой. Ногоон гэж онцлох болсон шалтгаан нь гадаад барилгын хийц, ус, цахилгааны хэмнэлттэй, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлсэн явдал юм. Одоо манай хүүхдүүдийн сурч боловсорч буй орчин, бидний ажиллаж, амьдарч байгаа барилга байшин дөрвөн улирлын онцлогоосоо хамааран дулааны алдагдал өндөр, нарны эрчим хүчийг ашигладаггүй, усны зарцуулалт их гэх мэтээр эдийн засгийн хувьд урсгал зардал ихтэй. Энэхүү зураг төслийг ажил хэрэг болгох ажлыг Азийн хөгжлийн банкны төслийн 2018 оноос барих боломжтой” гэв.

Харин ногоон барилгын эдийн засгийн үр өгөөж, давуу талын талаар “Бюлдингс техноложи” компанийн ерөнхий архитектор Э.Номиндарь мэдээлэл өгсөн. Тэрбээр “Олон улсын жишгээр ногоон барилгын өртөг хүрэн технологиос 20 хувиар илүү байдаг. Гэхдээ өртгөө ашиглах зардлаараа дамжуулан хурдан хугацаанд нөхдөг байгаа. Цахилгаан, бохир, халаалт гэх гурван хүчин зүйл дээрээс харахад нэг жилд ашиглалтын зардлаа 70 хувь хэмнэх тооцоо гарсан. Одоо Монголд хэрэглэгдэж буй канад технологийн цэцэрлэгүүд нэг жилийн бохироо шийдвэрлэхэд 11.2 сая төгрөг зарцуулдаг бол ногоон барилга 60 мянган төгрөг зарцуулна. Энэ бол зөвхөн бохироос 99 хувийн эдийн засгийн хэмнэлт хийж байна гэсэн үг. Цахилгааны хувьд ч нарны дулаан ашиглан шийдвэрлэж байгаа учраас 70 хувийн хэмнэлттэй” гэсэн юм.



2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
