Төрийн сүлдэндээ залбирч, төрөө дээдлэн хүндэлдэг монголчууд сар гаруйн дараа долоо дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэж байна. Ганц тойргоос бус орон даяар бүх сонгогчдын шалгуураар сонгогддог гэдэг утгаараа төрийн тэргүүнээ ямар хүн байх ёстойг сонгогчид дор бүрнээ дэнсэлж суугаа. Ямар шалгуур, ямар хэмжүүрээр хандах нь тухайн сонгогчийн бүрэн эрх.
Гэхдээ улс орон, ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн шалгуураас гадна хууль эрх зүйн талаас ч тавьдаг босго, шалгуурууд ч олон. Хувь хүний төлөвшил, боловсрол, мэдлэг чадвар, туршлага, туулсан замнал, ёс зүй зэрэг нийтлэг олон шалгуур, хэмжүүр бий. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн сургааль ч бий. Энэ утгаараа эдгээр бүхий л шинжийг шингээсэн хүн төрийн тэргүүн байгаасай гэсэн хүлээлт ард иргэдийн дунд байдаг. Тиймдээ ч монгол төрийн босго ямагт өндөр байх учиртайг байнга сануулсаар ирсэн ард түмэн. Нөгөө талаас төрийн тэргүүний өндөр сэнтий, албан тушаал бол монгол төрийн босго өндөр болохыг батлан харуулдаг хэмжүүр, шалгуур юм. Энэ өндөр босгоор хэн дуртай нь алхаад орчихдог ч юм биш. Хэн дуртай нь давчихдаг хялбар даваа ч биш.
Төрийн тэргүүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Улс орон, ард олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэгч, эв нэгдлийг уриалагч, эв нэгдлийг үлгэрлэн манлайлагч байх учиртай. Монголчууд нэг зорилго, нэгдмэл эвтэй байсан цагтаа л хүчирхэг байсан. Энэ цаг үе, ард олон төр засгаас зөвшилцөл ойлголцол, эв нэгдэл, тогтвортой байдлыг хүсч байна. Энэхүү зөвшилцөл, тогтвортой байдлыг дэмжин дэвжээх, ард иргэд, улс орны эрх ашгийг эрхэмлэн дээдлэх үүргийг төрийн тэргүүн хүлээдэг. Улс төрийн намууд эв зүйгээ олохгүй бол голчийг олж хэлдэг, эрх баригчид хөлөө олохгүй бүдэрвэл алдаа дутагдлыг нь сануулдаг, амжилт ололт гаргавал сайшаан дэлгэрүүлдэг, ард олныхоо талд тэргүүн эгнээнд зогсдог ийм л албан тушаалтан.
Ийм ч учраас улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж байгаа энэ цаг үед сонгогчид нэр дэвшигчдийг лангуу дээрх “бараа” мэт сонжин сайн муу талуудыг нь нэрлэж үзэл бодлоо уралдуулж байна. Хөдөөгийн малчин Доржоос эхлээд хотын дугаар хорооны иргэн Должин эмээ хүртэлх сонгуулийн насны бүхий л хүмүүс дараагийн төрийн тэргүүн ямар хүн байх вэ гэдэг сэдвээр үзэл бодлоо илэрхийлж, санал бодлоо солилцож, маргалдаж мэтгэлцэж байна. Ингэхдээ гагцхүү Ерөнхийлөгч гэж ямар албан тушаал вэ, ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ, ямар шалгуур, нөхцөл, босго хангасан хүн энэ албыг хаших ёстой вэ, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг юу гэж тунхаглан заасан бэ, ямар мэдлэг туршлагатай хүн энэ эрх үүрэг, хариуцлагыг хариуцан авч явж чадах вэ гэх мэт олон хэмжүүрийг тунгаан бодох нь зүйтэй мэт санагдана. Монгол төрийн босго ямагт өндөр байх учиртай. Өндөр байлгах тэрхүү сонголтыг ард түмэн шийддэг.
Р.Оюунгоо

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
