Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын харьяа газар, агентлагийн дарга удирдлагууд болон Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар байлцав. Уулзалтын үеэр нийслэл болон тус дүүрэгт хийгдэх гэж буй ажил, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар иргэдэд танилцуулсан. Мөн иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өгч, санал хүсэлтийг нь сонслоо.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотод энэ жил олон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Тухайлбал, Налайх, Чойрын чиглэлийн авто замыг шинэчилнэ. Улаанбаатар хотоос гадагшаа гарах гол гурван гол гарцын нэг нь энэ зам байгаа. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр энэ жил дөрвөн эгнээ болгон шинэчлэх болно. Мөн дүүргүүдийн эмнэлгийг сэргээж найман төрлийн үйлчилгээг үзүүлдэг болгоно. Мэс заслийн, гэмтлийн, хавдрын гэх мэт үйлчилгээг дүүргүүдийн эмнэлэг үзүүлэхгүй байгаа. Үүнээс шалтгаалаад гуравдугаар шатлалын эмнэлэгт очиж дараалал үүсч, үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдал үүсдэг. Энэ байдлыг цэгцлэхийн тулд Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барьж эхэлнэ. Цаашлаад бүх дүүргийн эмнэлгийг бүрэн ажиллагаатай гэмтэл, мэс засал, хавдар зэргийн эмчилгээ хийдэг болгоно. Мөн хороо бүрийг цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байна” гэдгийг онцоллоо. Мөн “Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах чиглэлээр хуулийн төслийг өргөн барьсан. 1994 оноос хойш энэ хууль шинэчлэгдээгүй байгаа. Нийслэлийг аймагтай, дүүргүүдийг сумтай адилтган үзэх нь учир дутагдалтай болоод байгаа юм. УИХ энэ асуудлыг хурдан хугацаанд шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн хотын төвлөрлийг сааруулах, ачааллыг бууруулах зорилгоор орон нутаг руу шилжин суурьшиж байгаа иргэдэд урамшуулал олгох боломжийн талаар Хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайд Н.Номтойбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа” хэмээлээ.
Чингэлтэй дүүргийн иргэдийн зүгээс шийдвэр гаргах төвшний хүмүүс биеэр ирж уулзаж цаашдын ажил, төлөвлөгөөгөө танилцуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байсан юм. Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ бага байдаг. Гэр хороолол ихтэй учир өрхийн эмнэлэг тэр бүр айл өрхүүдэд хүрч үйлчлэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс өрхийн эмнэлгүүдэд автомашины асуудлыг шийдвэрлэж өгөхийг хотын даргаас хүсч байлаа. Мөн агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар сонирхож байсан юм.
Хотын дарга “Зарим хорооны эмнэлгийн автомашины асуудал 2017 оны төсөвт суусан байгаа. НИТХ-аар батлагдсаны дараа энэ асуудал шийдэгдэх болно. Агаарын бохирдлын эсрэг бүсчлэл тогтоосон байгаа. Энэ бүсэд орсон айлууд Засгийн газраас олгосон цахилгааны хөнгөлөлтийг ашиглаад цахилгаан халаалтыг хэрэглэхийг иргэдэд уриалж байгаа. Мөн дүүргийн удирдлагууд газрын асуудлаа шийдвэрлэвэл бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөөд байгаа” зэргээр иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
