Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ онд эдийн засаг өсөхгүй гэсэн төсөөлөл гаргасан. Харин олон улсын байгууллагууд харьцангуй эерэг дүр зургаар таамаглаж байгаа билээ. Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг байгууллагууд манай улсын эдийн засгийг энэ онд хоёр хувь давж өснө гэдэгт итгэлтэй байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр өнгөрсөн сард манай улсын эдийн засаг 4.2 хувийн өсөлт үзүүлээд байна. Энэ оны эхний улиралд ДНБ 3063.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.7 тэрбум төгрөгөөр өссөн нь дээрх дүгнэлтийг хийх үндэс болжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг бидний хүлээлтийг давж өсөөд байна.
Зарим хүн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөг бусаар таамагласан хэмээн тайлбарлаж байна. Энэ нь нэг талаар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй хоблоотойгоор гарч ирсэн асуудал байх талтай. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд манай улс төсвийн орлогыг хэт өөдрөг таамаглаж, үүнд суурилж хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлснээс болж багагүй хүндрэлийг амссан. Нэг үгээр хэлбэл, зэс тонн нь 5000 ам.доллар давна хэмээн таамаглаж, төсөвт суулгадаг. Үүнийг дагаад олон хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөдөг. Гэтэл дэлхийн зах зээлийн байдлаас болж зэсийн үнэ тогтвортой байж чадаагүйгээс төсвийн орлого бүрэлдэхгүйд хүрч, алдагдлаа санхүүжүүлэхийн тулд элдэв зээл авснаар өр дээр өр нэмэгдэж байсан билээ. Харин энэ Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлыг өөдрөг бус таамаглаж байгаа нь иргэдийг бодит нөхцөл байдалд дасгаж, хэмнэлтийн горимоор ажиллах боломжийг бүрдүүлж байна. Анх төлөвлөснөөс давсан орлого олж, эдийн засаг өсвөл сайн л биз.

Эдийн засгийн өсөлтийг хангахад хамгийн их нөлөө үзүүлж байгаа салбар бол уул уурхай. Статистик мэдээллээс харахад манай улс энэ оны эхний дөрвөн сард дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3017.3 сая ам.доллар, үүнээс экспорт 1899.6 сая ам.доллар, импорт 1117.7 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 807.2 сая америк доллар, үүнээс экспорт 552.3 сая ам.доллараар, импорт 254.9 сая ам.доллараар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 297.3 ам.доллараар нэмэгдэж, 781.9 сая ам.долларт хүрчээ. Экспорт энэ эхний дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 552.3 сая ам.доллараар өссөн. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 623.0 сая америк доллар, үүнээс нүүрсний экспорт 614.1 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Манай улс Азидаа хамгийн бага татвартай орны нэг. Тэгвэл эдийн засгийн өсөлт өндөртэй үед татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зөв алхам хэмээн олон улсын байгууллагууд дүгнэж байна. Учир нь манайхтай ижил төстэй улс орнуудын уул уурхайн салбараас төсөвт оруулах орлого ДНБ-ий 10 хувьтай тэнцдэг аж. Харин манайх 3-4 хувьтай байгааг Азийн хөгжлийн банкнаас хэлсэн. Үүнд томоохон төсөл хөтөлбөрүүд дөнгөж эхлэлийн шатандаа яваа зэрэг олон шалтгааныг хэлж болох ч уг салбараас төсөвт оруулах орлогыг өсгөх шаардлага байгаа юм. Тэгвэл татварын өсөлт нь уул уурхайн салбар болон түүнийг дагаж бий болж байгаа бизнесээс олох орлогыг өсгөх нэг хэлбэр аж. Нэг үгээр хэлбэл, уул уурхай, түүнийг өсөлтийг дагаж бий болж байгаа бизнесийн ашгийн цаана цөөн гэр бүл, хувь хүн бий. Тиймээс татвар өсгөх нь чинээлэг бүлгийн орлогоос төсөвт нэмж төвлөрүүлэх нэг хэлбэр гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор татварын өөрчлөлт хүн амын 95 хувьд нөлөөлөхгүй, чинээлэг бүлгийн таван хувьд хамааралтай гэж хэлж байгаа нь ийм учиртай.
Яахав, татварын өөрчлөлт жирийн иргэдэд хамгийн их нөлөөлөх суваг нь автомашины татвар юм. Тэр дундаа эко буюу приус автомашины татварыг нэмсэнд иргэд бухимдаж байна. Гэхдээ үүнийг хоёр агуулгаар ойлгох учиртай аж. Юуны өмнө татварын өөрчлөлт зөвхөн чинээлэг бүлгийн таван хувьд бүрэн хамааралтай байвал ард түмнийг ялгасан асуудал босно. Иймээс татварын ачааллыг жигд хуваарилахын тулд автомашины татварыг нэмсэн байх талтай. Нөгөөтэйгүүр, автомашины татвар нэмэгдэж байгаа ч хувь хүн хэрэглээгээ зөв зохицуулснаар татварын өсөлтөөс үүдэлтэй үнийн зөрүүг хэмнэх бололцоотой. Тухайлбал, татвар нэмэгдэхээс өмнөх ханшаас 500 мянган төгрөгөөр илүү үнээр автомашин авсан бол шаардлагагүй үед автобусаар зорчих зэргээр шатахуунд хэмнэлт гаргаснаар дээрх үнийн дүнг тодорхой хугацааны дараа нөхөж болно. Тиймээс зөв зохион байгуулалт хийж чадвал татварын өсөлтийг алдагдалгүй даван туулах боломжтой.

Хамгийн гол нь татвар өсөх нь асуудал биш. Төр зөв хэмээн үзэж, тооцоо судалгаанд суурилж шийдвэр гаргасан бол дагах учиртай. Харин татварын орлогыг хэрхэн зохистой, зөв зүйтэй зарцуулж байна вэ гэдэгт асуудлын гол оршино. Татварын орлого өсөхийн хэрээр төр гарынхаа салаагаар урсгаад өнгөрдөг байвал утгагүй. Иймээс иргэд татвар өссөн гэж бухимдахаас илүүтэйгээр “Миний төлсөн татварыг хамгийн үр ашигтайгаар хэрхэн зарцуулж байна вэ” гэдэгт хяналт тавьж, төрөөс дэг журам, хариуцлага шаардах нь ихээхэн чухал юм.
Л.Хуяг

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

1.5 саяас дээш цалин авдаг хүн тэгээд чинээлэг үү