Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр”-ийг барьж байгуулах, төлөвлөлт, шийдлийн санал боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт ээлжит хуралдаанаа зохион байгууллаа.

Тус хуралд ажлын хэсгийн ахлагч БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, Нийслэлийн Засаг даргын орлогч ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэг болон бусад гишүүд оролцсон юм.

Энэ үеэр нийслэлийн ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү хэлсэн үгэндээ “Сервис центр бол иргэдийн газар дээр зохион байгуулалт хийж, ус болон дулаанаар хангах төсөл юм. Эхний ээлжинд БХБЯ, нийслэл, хувийн хэвшил хамтран энэхүү ажлыг эхлүүлж, жишиг төвийг барих хэрэгтэй. Бидний туршлага судалсан орнуудад ус, дулаанаа шийдчихсэн тохилог хаусанд амьдардаг иргэд олон байдаг нь ажиглагдсан. Гэр хороололд тийм л орчинг бүрдүүлэхийн тулд Сервис центр төслийн ажлыг хурдан эхлүүлэх хэрэгтэй байна.” хэмээлээ.

“Бичил дэд төвийг барьж байгуулах, төлөвлөлт, техник шийдлийн санал боловсруулах ажлын хэсэг” тус хуралдааны үеэр
- Гэр хорооллын суурьшлын бүсэд бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжтай бичил дэд төв барьж, байгуулах ажлын ТЭЗҮ байгуулах,
- “Бичил дэд төв” барьж байгуулах ажлыг зохион байгуулахдаа Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн ажлын уялдаа холбоог ханган ажиллах, төслийн удирдах хороо, төслийн нэгжийг хууль журмын дагуу байгуулах
- Ажлын хэсэгт орсон мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэж, тэдэнд нэгдсэн цогц ойлголтыг өгөх зэрэг шийдвэрийг гаргасан юм.
Ирэх сарын 16,17-ны өдрүүдэд БХБЯ нь “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Сервис Центр” төслийг илүү өргөн цар хүрээтэйгээр иргэдэд танилцуулахаар боллоо. Энэ өдөрлөгт Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран оролцох юм байна.









2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
