Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон 64 иргэн дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор болж өнөөдөр хотын даргаас батламжаа гардан авлаа. Уг айл өрхүүд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Их өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн боловч орон сууц ашиглалтад ороогүйгээс хүндхэн нөхцөл байдал байсан аж. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар “Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон 64 өрх өнөөдөр дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор болж, хотын удирдлагатай “Түр орон сууцаар хангах” гэрээ байгуулж байна. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд Баярсконстракшн компанийн барих орон сууцанд та бүхэн орно” хэмээж байлаа. Баярсконстракшн компани нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо буюу Хангай хотхоны ард 156 айлын орон сууц барьж буй аж.
“Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс иргэд хохирсон явдал өмнөх багийн үед гарсан. Нэг компанид их газар олгосон гэх зэргээр төлөвлөлтийн алдаанаас болсон байдаг. НИТХ-аар энэ оны төсөвт тодотгол хийж дамжин өнгөрөх түр орон сууц барих хөрөнгийг шийдэж өгсөн байгаа. Энэ дагуу бид Баярсконстракшн компанитай гэрээ байгуулаад явж байна. Та бүхэн шинэ компанитайгаа гэрээ байгуулж орон сууцтай болох хүртлээ энэ дамжин өнгөрөх түр орон сууцанд орж байна. Хотын зүгээс хүйтний улирал эхлэхээс өмнө орон сууцыг ашиглалтад оруулах хүсэлтийг гүйцэтгэгч компанид тавьсан. Бидний хүсэлтийг биелүүлэхээ амалсан байгаа” хэмээн иргэдэд батламж гардуулах үеэрээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ.
Орон сууцтай болж буйдаа талархсан иргэдийг төлөөлж н.Туяа “Хоёр жил гаран орох оронгүй хүнд нөхцөлд байсан 64 өрх өнөөдөр орон сууцтай болж байна. Хотын удирдлагууд, С.Батболд даргад үнэхээр их баярлалаа. Та бүхний ажил улам дэлгэрч байг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
