Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Сайд Ж.Мөнхбат энэ өдрүүдэд Кувейтэд болж буй хоёр орны Засгийн газар хоорондын Комиссын хуралдаанаар хэлэлцэж буй олон чухал асуудал дотор Кувейтийн Сантай явуулж буй хамтын ажиллагаа зүй ёсоор орж байгааг онцлон тэмдэглэв.
Кувейтийн сангийн шугамаар манай улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд үр ашгаа өгч, ийнхүү Кувейтийн сан Монгол, Кувейтийн хамтын ажиллагаа өргөжин тэлэх, манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлж, цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Сангийн зүгээс манай улсын дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын дараа Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадер нар Кувейт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав.
Гэрээ байгуулагдсанаар Кувейтийн Засгийн газар манай улсын Түлэнхийн төвийг барихад 8 сая ам.долларын санхүүжилтийг буцалтгүй тусламжаар олгож байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Кувейтийн сан Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалангийн хооронд нийт 415 км авто замыг барихад 58.2 орчим сая ам.доллар, Тайширын Усан цахилгаан станцыг барихад 20 шахам сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгожээ. Мөн Кувейтийн Засгийн газар “Кувейт-Монголын Судалгааны төв” байгуулахад 3,4 сая ам.доллар, 2016 онд Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд 60,000 ам.долларын тусламж үзүүлж, улмаар 35 айлын орон сууц бүхий хотхон барихад тусалж байна. Түүнчлэн Хэнтий, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгүүдийг яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр хангахад тусламж үзүүлжээ.
Сайд Ж.Мөнхбат Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг үнэлэн Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадерыг “Найрамдал” одонгоор шагнасныг гардуулан өгч баяр хүргэв.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
