Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүд болох ноён Филипп Рөүз, ноён Ёоханес Шнайдер болон ноён Ёоар Стрэнд нар 2017 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон Азийн хөгжлийн банкны удирдлагууд, ажлын хэсгийнхэн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бүтээн байгуулалт хийгдэж буй Сэлбэ дэд төвтэй газар дээр нь очиж танилцлаа.
Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ “ Нийслэлд инженерийн дэд бүтэц бүхий төвлөрсөн хотыг бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хийгдэж буй төслийг хэрэгжүүлэхэд тусалж, дэмжиж байгаа ноён Андерс Петерсон болон бусад албаны хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.
Монголын улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс ирэх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахад 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж дэмжин ажиллаж байна.
Энэхүү шийдвэрийг гаргахад Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төслийнхэн болон Азийн хөгжлийн банкны хамт олны хичээл зүтгэл маш их байлаа.
Нийслэлийн зүгээс газар чөлөөлөх ажлыг онцгойлон анхаарч байна. Жишээ нь, Сэлбэ дэд төвийн хувьд газрын 90 хувийг чөлөөлсөн тул ажил эхлүүлэхэд бэлэн болсон. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс энэ ажилд анхаарч дэмжин ажиллана” хэмээлээ.
Харин уулзалтын үеэр АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын Төсөл хөтөлбөрийн албаны дарга ноён Андерс Петерсон: “Хотын зүгээс уг ажилд маш их ач холбогдол өгч, шургуу ажиллаж байгаад үнэхээр баяртай байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон түүний баг Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажилд илүү анхаарч ажиллаж байна. Тэр дундаа НЗД-ын орлогч П.Баярхүү дарга их хичээл зүтгэл гаргаж байгаа тул энэхүү ажил маш үр дүнтэй өрнөж байна гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Цаашид бүх тал дээр дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.






Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
