|
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа “Рио Тинтод Оюутолгойн 34 хувь зарагдаж, мөнгө нь ороод иржээ, халамжид тараах юм байна. Эрдэнэтийн 49 хувийг хусдаг шиг юм боллоо. Энэ мөнгөөр МАН сонгуулиар баахан мөнгө тарааж, санал худалдан авах гэж байна” зэрэг илт худал мэдээллийг цацаж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар шуурхай мэдээлэл хийлээ.
Засгийн газар, Оюутолгойн 34 хувийг Риотинтод зарсан мэт буруу ташаа мэдээлэлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Оюутолгойд эзэмшиж буй 34 хувь Монголын мэдэлд байгаа. Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй. Энэ хувийг зарахтай холбоотой ямар нэгэн асуудал яригдахад хүрвэл УИХ-аар эцсийн шийдвэр гарах учиртай. Ийм байхад илт гүжирдсэн, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нийгэмд сөрөг буруу ойлголт өгөх гэсэн, үүгээрээ далимдуулж Засгийн газар, эрх барьж байгаа нам руу дайралт хийх гэсэн ийм зүйлийг зарим цахим хаягнаас явуулж байна. Энэ нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх хуулийн хугацаа ойртох тусам энэ мэт гүтгэлэг, дайрсан мэдээлэл, хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн сүлжээгээр хуурамч мэдээлэл цацах явдал газар авч байна. Энэ асуудлыг Засгийн газар анхааралдаа авч арга хэмжээ авна. Рио Тинтогийн 34 хувь зарагдсан, халамжид баахан мөнгө тараана, энүүгээрээ Монгол ардын нам сонгуулийн зардлаа хийж мөнгө цацах нь гэсэн мэдээлэл ор үндэсгүй, илт гүжирдсэн мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ. Ц.Мөнх-Оргил: Гадаад харилцааны тэр тусмаа хоёр хөрштэйгөө харилцах асуудлыг улстөржүүлж, сонгуулийн тоглоом болгож болохгүй
Харин Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: -Улс төрийн сонгууль ойртсонтой холбогдуулаад Монгол Улсын гадаад харилцаа тухайлбал, хоёр хөрштэй харилцах харилцааны асуудлаар илт худал, хуурмаг, иргэдийг санаатайгаар төөрөлдүүлэх гэсэн, төр засгийн бодлогыг буруу талаас нь тайлбарлах гэсэн оролдлогууд гарч байна.
Жишээлбэл нь, энэ Засгийн газар БНХАУ-ын иргэдийг Монгол Улсад визгүй оруулдаг боллоо, эсвэл визгүй оруулах гэж байна гэсэн мэдээллийг сошил орчинд болон хэвлэлээр удаа дараа тарааж байна. Засгийн газар ийм шийдвэр гаргаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Өнөөдөр БНХАУ-ын иргэд Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу визтэй зорчиж байгаа. Монгол Улсын иргэд БНХАУ-д визгүй зорчиж байгаа. Ер нь гадаад харилцааны асуудал, тэр тусмаа хоёр хөрштэйгөө харилцах асуудлыг улстөржүүлж, сонгуулийн тоглоом болгож болохгүй ээ. Энэ бол дэндүү хариуцлагагүй алхам. Тийм учраас ард иргэддээ хандаж хэлэхэд ийм явуургүй, байгаа байдлыг буруугаар тайлбарласан, гүжирдсэн, худал хуурмаг мэдээлэлд автагдахгүй байхыг хүсч байна. |
|
Ж.Мөнхбат: Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй
2017 оны 05-р сарын 30 өдөр, 19 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
