Монгол эх орон минь хөгжин дэвжиж,дэлхийтэй хөл нийлүүлэн байгаа нь баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөрийн үр шим билээ. Монголын баялаг бүтээгчдээс барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Монцемент” –ийн хамт олон Европын сэргээн босголт хөгжлийн банкны нэр хүндтэй шагналыг гардлаа.
Тус банкнаас жил бүр дэлхийн хэмжээнд нийт хөрөнгө оруулалт оруулсан төслүүдээсээ сонгон шалгаруулж, “Sustainability Award 2017” шагналыг олгодог уламжлалтай. Энэ жилийн шагналыгг хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй эко байдлаараа тогтвортой төсөл, үйлдвэр болсон хэмээн “Монцемент”-ийг үнэлсэн бөгөөд дэлхийд нэр хүндтэй уг шагналыг ийнхүү Монгол Улсаас анх удаа “Монцемент үйлдвэрт гардуулан өглөө. Энэхүү шагнал нь олон улсын хэмжээний нийт хөрөнгө оруулагчдад Монгол Улсын үндэсний компаниуд нь олон улсын хэмжээний хөрөнгө оруулалттай дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх хариуцлагатай, хүний нөөц нь бэлтгэгдсэн, дэлхийд өрсөлдөх чадамжтай болсныг дэлхий даяар зарлан тунхаглаж буйг илэрхийлж байгаа нь аз завшаантай хэрэг болж байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD) нь барилгын материал үйлдвэрлэлийн салбарт байгаль орчин болон нийгэмд ээлтэй, тогтвортой хөгжлийг зорилгоо болгосон 65 улсын хамтын эзэмшил бүхий олон улсын санхүүгийн байгууллага юм. Тус байгууллага нь дэлхийд 400 гаруй цементийн үйлдвэр барьж байгуулах төслийг санхүүжүүлж, үйл ажиллагааг нь дэмжин урамшуулдаг арвин их туршлагатай билээ. EBRD нь өөрийн санхүүжүүлж дэмжин ажиллаж байгаа төслүүдэд олон улсад жишиг болсон маш өндөр шалгуур тавьж ажилладаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага билээ.
Sustainability Award буюу Тогтвортой хөгжлийг хангагч хэмээх энэхүү нэр хүндтэй шагналаа өөрийн хөрөнгө оруулалт оруулсан дэлхийн хэмжээний нийт төслүүд дотроос жилд нэг удаа, зөвхөн нэг төслийг шалгаруулан олгодог уламжлалтай юм. Энэхүү шагналыг Монгол Улсаас анх удаа “Монцемент “төсөл авч байгаа нь дэлхийд эх орныхоо нэрийг сайнаар дуурсган байгаа сэтгэл сэргээсэн үйл явдал болж байна.
Монцемент Билдинг Материалс ХХК нь Монполимет групп болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны (“EBRD”) хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр байгуулагдаж, Дорноговь аймгийн Өргөн суманд үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэт, эко технологиудыг нэвтрүүлсэн хуурай аргын цогц үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулсан юм.. Тус үйлдвэр нь жилд 1.000.000 тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай.
“Монцемент” төсөл яагаад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэр гэсэн нэр хүндтэй шагналын эзэн болсон нь юуны түрүүнд эко үйлдвэрлэлтэй нь холбоотой.
Энэ талаар Монполимет группын ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан ярихдаа “Манай үйлдвэр хаягдал халуун хийг ашиглан дахин боловсруулалт хийж эрчим хүчийг гаргадаг. Усыг цэвэршүүлэн хөргөлтийн системд ашигладаг эко технологи нэвтрүүлсэн” хэмээн онцлов. “Монцемент” төсөл бол тэр чигээрээ эко үйлдвэрлэл гэдгээрээ маш давуу талтай. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын үндэс суурийг тавьж Монголд анх удаа Европын хамгийн орчин үеийн эко технологид суурилсан жилдээ хуурай аргын нэг сая тонн Европ стандартын шаардлага хангасан бүх төрлийн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монцемент” үйлдвэр эх орны хөгжилд өнгө нэмэн урагшилж байна. Жилд 60 орчим сая ам.долларын импортыг орлож худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлж, валютын урсгалыг эх орондоо үлдээхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа нь сайшаалтай.
Шагнал гардуулах ёслолын үеэр “Монцемент”үйлдвэр бол Монголын нийгэм, эдийн засагт хамгийн их үр өгөөжөө өгөх нь гарцаагүй. “Эрдэнэт” үйлдвэрийн дараа орох олон улсын хөрөнгө оруулалттай өгөөж ихтэй төсөл. Монголын заяа буян дэлгэрнээ гэсэн чихэнд чимэгтэй сайхан үгс сонор мялааж байсан нь бэлэг дэмбэрэлтэй буюу.
Монгол хүн төрөлх эх орныхоо газар шороон дээр их бүтээн байгуулалт өрнүүлж, олон арван шинэ ажлын байр бий болгож, улс орны эдийн засгийн хямралтай цаг үед гадаадын хөрөнгө оруулалтыг Монголдоо татан оруулж, шинэ технологи, ноу хауг нэвтрүүлж чадсан эко бүтээн байгуулалтаар бахархахгүй байхын аргагүй юм. “Монцемент”төсөл бол Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа 5МВт суурилагдсан хүчин чадалтай хаягдал хий дахин боловсруулах байгаль орчинд ээлтэй, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьж, үйлдвэрийн төвийн эрчим хүчний системээс авах ачааллыг 30 хувиар бууруулсан нь цаашид манай улсад энэ төрлийн эрчим хүчинд хэмнэлттэй эко технологийг үйлвэрлэлд нэвтрүүлэхэд үлгэр жишээ болсныг дахин дурдаж,орчин цагийн үйлдвэрлэлд сэтгэлийн дуудлагаараа эрч нэмж яваа залуу хамт олонд бүтээн байгуулах урам хайрлая.
Дашрамд хэлэхэд,энэхүү WHR систем нь хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд одоогоор Румын улсын 4.0 MW хүчин чадалтай Holcim үйлдвэр, Словак улсын 5.0 MW хүчин чадалтай Холсим үйлдвэр, Герман улсын 6.8 MW хүчин чадалтай Роердорфер үйлдвэр гэх мэт цөөн хэдэн үйлдвэрт ашиглагдаж байна. Монголын уул уурхайн компаниудаас байгалийн нөхөн сэргээлтийг хэдэн мянган га талбайд үлгэр жишээч хийдэг Монполимет группын арвин туршлагаас “Монцемент”-ийнхэн хэрэгжүүлж эхэлснийг дурдах нь зүйтэй.
Үйлдвэрийн болон Өргөн сумын нутаг дэвсгэрт биологийн олон төрөл зүйлийн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, үр дүнд нь нэн ховордсон ургамлын төрөл зүйлийг хамгаалах, говийн бүсэд ногоон бүс бий болгох ажлыг 2013 оноос хойш зохион байгуулж ногоон хөрөнгө оруулалт хийж байгаа нь талархууштай.
Түүнчлэн “Монцемент”-ийн сайн үйлсийн аян үргэлжилсээр байгаа нь сэтгэлд гэгээ нэмнэ. Тухайлбал, орон нутгийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд Дорноговь аймгийн Өргөн суманд төлөвлөгдсөн орон сууцны хорооллын эхний ээлжийн 88 айлын орон сууцыг 2016 оны 8 дугаар сард Улсын комисст хүлээлгэж өгсөн. 1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын байраар хангаж, алслагдсан орон нутагт шинээр мэргэжлийн ур чадвар шаардах ажлын байр бий болгосон нь уул уурхайн бус хүнд үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бааз болсон байна.
Өргөн сумын 150 гаруй залуус ажлын байртай болсныг тус сумын Засаг дарга олзуурхан ярьж байсан. Тус суманд Сэнжит худгийн шохойн чулуу олборлох ил уурхайг ашиглалтад оруулсан нь уул уурхайн салбарт олборлолтоос нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар төрөлжсөн эдийн засаг руу шилжих зорилтод томоохон алхам болсон. Монголын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт Eвроп стандартын, баталгаатай бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэн ажиллаж, аж үйлдвэрийн салбарын хөгжилд орчин үөийн инновацийн технологи нэвтрүүлж эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж байгаа тухай сайн мэдээ цааш үргэлжилсээр байх авай.
Н.Дөлгөөнжин




40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
