Аялал жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотууд худалдаа, наймаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзэх, амтат хоол зооглох зэрэг төвлөрсөн үйлчилгээ бүхий шөнийн гэрэлт гудамжтай байдаг. Энэхүү гудамжинд гадны зочид, жуулчид төдийгүй их хотын залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж бүхий л боломжийг хангаж өгсөн байдгаараа онцлогтой юм.
Улаанбаатар хот анх удаа шөнийн гэрэлт гудамжтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Гудамжны албан ёсны нээлтийн ёслолд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн иргэд болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Мөн энэ үеэр жазз болон сонгодог урлагийн тоглолт, рок поп урлагийн тоглолт, электро хөгжмийн шоу тоглолт болсон юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Улаанбаатар бол дэлхийн хэмжээний хот. Тэр ч утгаараа залуус цөлөөт цагаа зөв боловсон өнгрүүлэх, эрүүл аюулгүй орчинтой шөнийн гудамж манай нийслэлд байх ёстой. Залуусаас шөнийн гудамжтай болох талаар олон санал хүсэлт ирж байсан. Үүнийг хотын удирдлагууд дэмжин бодит ажил болгон өнөөдөр нээлтээ хийлээ” хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгоно гэж заасан байгаа юм. Тэр утгаараа залуус руу чиглэсэн олон ажил багтсан юм. Үүний эхлэл болж өнөөдөр нийслэлд анхны шөнийн гэрэлт гудамж нээлтээ хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Орчин үеийн Мегаполис хотын хэмжээнд залуус оройн цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулж цаашдаа цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор бий болгоно. Мөн залуус чөлөөтэй худалдаа үйлчилгээ эрхэлж, үзвэр үйлчилгээ үзэж болдог ийм гудамжийг олноор бий болгох нь чухал юм. Өнөөдөр энд олон залуус цугларсан байгааг хараад бид их баяртай байна. Залуус ийм гудамжтай болохыг хүлээж байсан гэдэг нь харагдаж байна. Хэдийгээр өнөөдөр гудамжны маань тохижилтын ажил бүрэн дуусаагүй байгаа ч цаашдаа бид шат дараатайгаар хийж дэлхийн жишигт хүргэх болно. Энэ гудамж маань үр дүнгээ өгч залуусын хүсэл сонирхлыг татаж чадвал дахин 2-3 байршилд нэмж тохижуулна гэсэн бодолтой байгаа” хэмээн ярив.
Улаанбаатарын шөнийн гудамжны нээлтэд хүрэлцэн ирсэн залуус цагийг зөв боловсон өнгөрүүлэх ийм гудамжтай болж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Хотын даргын зүгээс гудамжны тохижилтын ажил бүрэн дуусаагүй, үргэлжлүүлэн хийгдэнэ гэдгийг залууст дуулгаж, шинэ гудамжинд тохирсон нэр өгөх уралдааныг залуусынхаа дунд зарлаж буйгаа хэллээ.
Гудамжны тохижилтын ажлын хүрээнд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлжээ. Мөн олон нийтэд зорилсан үзвэрийн дэлгэц, 400 хүний зориулалтын суудал зэргийг бий болгосон байна. Сөүлийн гудамж Наран их дэлгүүрээс Циркийн уулзвар хүртэл авто замын хөдөлгөөнийг долоо хоног бүрийн баасан гарагийн 00:00 цагаас даваа гарагийн 06:00 цаг хүртэл хязгаарлаж байхаар болжээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Хэлэх ч үг алга. архидалт, бие үнэлэлт, муу муухай юм бүхний үндсийг тавьж байна.
Өвөг дээдэс минь гомдох байхдаа. Миегомбын Энхболд, Хотын дарга Батболд хоёр минь бушуу түргэн наадхаа хааж үзээрэй!!!!!!