Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажил эрчимтэй явагдаж байна.
Энэ ажлын хүрээнд өчигдөр буюу 6 дугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Б.Индра, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах, Газар зохион байгуулагч Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн Ш.Цогт нар Баянзүрх дүүргийн 6,18,25,26 дугаар хороодын Зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцлаа.
Ажлын хэсэг Зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцснаар дараах зам, газрыг чөлөөлөхөөр боллоо.
Мөн тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтан өргөө” хотхоны зүүн талд байрлах “Андууд-Интернэшнл” ХХК-ийн хашааг буулгаж замыг засч тохижуулах, 18 дугаар хорооны 84-р сургуулийн урд уулзварт байрлах “Юнайтед констракшн” ХХК барилгын хашааг татуулж явган хүн зорчих боломжтой болгох, 18-р хорооны 37 дугаар байрны хойд талд байрлах иргэн Ж.Нямдаваагийн хашааг татуулж явган хүний зам гарган тохижуулах, 6-р хорооны 21 дүгээр сургуулийн зүүн талд, Сэлбийн гүүр орчмыг тохижуулах, 25 дугаар хорооны 90 дүгээр байр буюу Эко марттай байрны авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан хашааг буулгах, тус хорооны 67 дугаар байрны хашааг буулгаж 2 эгнээ зам гарган хойшоо 13 дугаар хорооллын дунд зам руу нийлдэг болгох, Натур худалдааны төвөөс Замын цагдаа руу явдаг зам буюу Хомланд хотхоны баруун талд байрлах иргэн Э.Болдбаатарын хашааг татаж явган хүний зам гаргах, 26 дугаар хорооны Баянмонгол хорооллын зүүн талд байрлах “Ажиганахунчир” ХХК-ийн хашааг татаж явган хүний зам гаргахаар боллоо.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэд Зам чөлөөлөх ажил дээр санал хүсэлтээ илэрхийлж, нийслэлээс зохион байгуулж буй энэхүү ажлыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Ажлын хэсэг нийслэлд зам чөлөөлж буй байршил, ажлын явц болон бусад холбогдох мэдээллийг тухай бүрт нь мэдээллэж байх юм байна.




Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
