-Төсөвт ойролцоогоор 1,435.1 сая төгрөг төвлөрүүлэх боломжийг Бат-Үүл дарга байхдаа алдагдуулжээ –
Хотын төвд А зэрэглэлийн бүсэд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшинэ гэвэл үлгэр болох бизээ. Гэтэл ийм эрхийг хялбархан эдэлсэн хүмүүс байна цаана чинь. Энэ онцгой эрхийг хотын мээр асан Үүлийн талынхан эдэлжээ.Аудитынхны хийсэн шалгалтаар олон зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутагт дээрээ иж бүрэн тохижилт бүхий тоглоомын талбайтай газар доорх автомашины гараашийн зориулалтаар 2287 м2 талбайг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/811 дугаар захирамжаар тухайн дүүргийнх нь ЗДТГ-т 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр анх шийдвэрлэсэн байдаг.
2014 онд гаргасан энэхүү шийдвэрээ Нийслэлийн Засагдарга Э.Бат-Үүл 2016 оны А/561 дугаар захирамжаараа хүчингүй болгожээ. Сонгууль дөхөөд өөрийгөө унахыг мэдээд тэрээр , дээрх байршилд газар эзэмших эрхийг иргэн Бээлийнхэн овогт Сундуйн Чулуунбат /регистр нь ШД66011609/-д ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр олгожээ.
Энэ мэт олон үйлдлээс нь мээр асан Э.Бат- Үүлийг газрын гаршсан наймаачин болох нь батлагдаж байх шиг. Ингэснээрээ хотын мээр асан Э.Бат-Үүл Газрынтухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 , Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Газар эзэмшүүлэх, сонгон шалгаруулалт явуулахжурам”-ыг тус тус зөрчсөнийг адуиторууд тогтоожээ.
Байдлыг газар дээр нь очиж үзлээ. Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт газар доорх автомашины гараашаа хүссэн хэмжээгээр барьж, өнгөрсөн өвлөөс зогсоолуудаа борлуулжээ. Харин хүүхдийн иж бүрэн тохижилттой тоглоомын талбай хийнэ гэсэн амлалт нь замхарч хэзээ мөдгүй хүүхэд, багчуул гэмтэж болохоор байдалтай хуучин төмөр тоглоомууд нь хөглөрнө.
Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг эн байх даа. 30 дугаар байрны өмнө хуучин хэдэн тоглоомыг нь хэвтүүлэн тавьсан, явган хүний зам нь овоолсон шороогоор хучигдсан зэргээрэгээ л эзэнгүй айл шиг навсайна. Хотын мээр асан Э.Бат-Үүл, иргэн Бээлийнхэн овогт Сундуйн Чулуунбат та мөнгө олох ажлыг нь улайран хийчихээд хүүхдийн тоглоомынталбай, иргэдийн аюулгүй байдлыг ор тас мартжээ. Хотын мээр ийм үйлдэл гаргаж байхад Улаанбаатар хот хөгжлөө юу. Тэдний хууль бус үйлдлээс үүдэн улсад төлөх ёстой газрын дуудлага худалдаанаас олох орлогыг завших бололцоо олгосон Бат-Үүл ямархуу Захирагч байсан нь харагдаж байгаа болов уу.
Энэ бол ганцхан шийдвэрийн дараах бодит байдал.Түүний гаргасан хууль бусшийдвэрүүдийг эргэнхарвал, нийслэлийн 32 байршил бүхий 4.91 гаталбайн газарт төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулаагүй нь гайхмаар. Шууд л “май, май” гээд бусдад хотын А зэрэглэлийн газрыг зүгээр өгөөгүй нь лавтай.
Мэдээж түүний халаас түнтийсэн байх өндөр магадлалтай. Ингэснээр нийслэлийн төсөвт ойролцоогоор 1,435.1 сая төгрөг төвлөрүүлэх боломжийг хотындарга асан Бат-Үүл санаатайгаар сарниулсан. Одоо тэрээр юу ч болоогүй мэт гэртээ жаргаж сууна.
Улаанбаатар хотын санхүүг энэ мэт дарга нар нь аюулд учруулсан гэж бодохоор амаа барих иргэн олон гарах биз ээ. Энэхүү алдагдлыг дуудлага худалдааны анхны үнэ буюу суурь үнээр тооцон мэргэжлийн байгууллагууд гаргадаг юм байна.




Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
