Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан нэг тэрбум ам.долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/, дэд станц барих” төсөл хэрэгжихээр болсон. Энэ нь Монгол улсын жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг нэмэгдүүлэх,хот, суурин, үйлдвэр, аж ахуйн газруудыг цахилгаан, дулааны эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангахад чухал ач холбогдолтой юм.
“УБ-Мандалговь ЦДАШ, дэд станц барих” ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “TBEA”групп ажиллахаар тендэрт шалгарсан. Тус групп нь дэлхийд тэргүүлэгч эрчим хүчний компани бөгөөд цахилгаан дамжуулах өндөр технологийн хөнгөн цагаан материалын үйлдвэрлэл, экспорт, сэргээгдэх эрчим хүчний нарны панель, салхин сэнс, силикон материалын судалгаа, үйлдвэрлэл эрхэлдэг байна. Хятад улсын хэмжээнд 14 аж үйлдвэрийн парктайгаас гадна гадаадад эрчим хүчний хоёр том аж үйлдвэрийн парктай дэлхийн хэмжээний групп аж. Мөн БНХАУ-ынЗасгийн газраас хэрэгжүүлж буй “Нэг бүс нэг зам” стратегийн хөтөлбөрийн хүрээнд Америк, Орос, Бразил зэрэг 60 орчим улс, бүс нутагт байгальд ээлтэй, ухаалаг өндөр технологи бүхий өндөр үзүүлэлттэй эрчим хүчний тоног төхөөрөмжийг нийлүүлдэг. Хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс онцолбол, Таджикистаны Душанбе хотын 2-р дулааны цахилгаан станцын 1,2-р ээлжийн өргөтгөлийн ажил, Киргизстан улсын цахилгаан дамжуулах сүлжээний гол судас болох 500kV-н цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц гээд дэлхийн эрчим хүчний салбарын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээ “ТВEA” компанийн гүйцэтгэх захирал Ма Шиу Пингтанилцууллаа.
“УБ-Мандалговь ЦДАШ, дэд станц барих” төсөл ашиглалтад орсноор Хятад улсын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хязгааргүй хэрэгцээг хангах, МУ эрчим хүчээ экспортлох нөхцөл бололцоо бүрдэх юм. Цаашлаад Оюутолгой, Таван толгойн үйлдвэрийг төвийн эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтанд ороход хангах техникийн нөхцөл бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна.
УБ-Мандалговь ЦДАШ, дэд станц барилга угсралтын шав тавих ёслолд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Б.Ундармаа оролцлоо.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
