Өнөөдрийн байдлаар Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Халх гол суманд 1 түймэр, нийт 8 түймэр асаж байгаа бол Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 түймэр нийт 8 түймрийг цурманд оруулаад байна.

Дээрх түймрүүдэд онцгой байдлын байгууллагаас 346 албан хаагч, 25 автомашин, орон нутгаас 334 иргэн, 38 автомашинтай нийт 680 хүн, 1 нисдэг тэрэг, 41 автомашин, 16 морьтойгоор ажиллаж байгаа юм.

Эдгээр албан хаагчдад “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн бүтээгдэхүүнээр тусламж үзүүлж, бүтээгдэхүүний дээжийг ОБЕГ-т өнөөдөр гардуулж өглөө. Түүнчлэн тус компанийн зүгээс ард иргэддээ хандан иргэний үүргээ ухамсарлан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалав.

Тус компани нь “Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээн”-д оролцсон баг тамирчдад болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүүхдийн баярын арга хэмжээнд зориулан бүтээгдэхүүнийнхээ дээжээр бэлэг барьж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
