“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ болон “Замын цагдаагийн алба”-ны Орон нутгийн хяналтын хэлтэстэй хамтран Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болж байгаатай холбогдуулан Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгэээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг сайжруулах талаар 21 аймгийн Автотээврийн төв, Замын цагдаагийн тасгийн дарга нарт үүрэг чиглэл өгсөн онлайн хурлыг зохион байгууллаа.
Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нэмэгдлээр 250 тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд гарган иргэдэд хөнгөн шуурхай, найдвартай, баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ тээвэрлэлт эхлэхээс 30 минутын өмнө ирж суудлаа эзлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хамгаалалтын бүсээ зүүхийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас иргэдэд анхааруулж байна.
ДАРААХ ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
Автотээврийн үндэсний төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн олон жилийн дадлага туршлагатай мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн мэргэжлийн хамт олон дараах цагийн хуваарийн дагуу танд үйлчилж төмөр хүлгийн тань талаар зөвлөгөө, мэдээлэл өгөн ажиллана. Үүнд:
- 2017 оны 07 дугаар сарын 09-ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 08:30 – 20:00, амралтын өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд уртасгасан цагийн хуваариар ажиллана.
- 2017 оны 7-р сарын 08, 09-ны өдрүүдэд “Да Хүрээ Трейд” техникийн худалдааны төв, “Хөсөг Трейд”, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв дэх тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс 09:00 – 18:00 хүртэл цагийн хуваарийн дагуу ажиллана.
- 2017 оны 7-р сарын 17-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу буюу ажлын өдрүүдэд 08:30 – 20:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд ажиллана.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
