Мэдээллийн технологийн салбарын залуус Монголынхоо тухай мэдээллийг тэр тусмаа гадаадын жуулчдад хэрэгтэй мэдээллүүдийг нэгтгэн боловсруулж мэдээллийн технологийн орчин үеийн бүтээгдэхүүн гаргахаар нэгджээ. Гадаадад болон Монголд байгаа мэдээллийн технологийн салбарын шилдэг залуус мэргэжлийнхээ чадвар туршлагыг эх орныхоо хөгжилд бодитоор нэмэрлэхээр нэгдэж буй томоохон арга хэмжээ болохнээ. Монголын Мэдээллийн технологийн салбарын зургаан компанийн төлөөллөөс бүрдсэн Мэдээллийн Технологи Хөгжлийн Гарц ТББ-ын гишүүд Монголын тухай мэдээллийг, эхний ээлжинд жуулчдад нэн шаардлагатай байгаа мэдээллийг эмхлэн боловсруулахаар нэгджээ.

Үүний тулд тэд олон улсад Хакатон нэрээр танил болсон залуус баг болон хоорондоо өрсөлддөг тэмцээний хэлбэрийг сонгон авчээ. “Hack UB” нэртэй энэ тэмцээнд 5-7 хүнээс бүрдсэн нийт 10 баг тус бүрдээ дээрх зорилгыг мэдээллийн технологийн вэбсайт аппликэшн зэрэг бүтээгдэхүүн болгож хоорондоо өрсөлдөх юм байна. Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны сайт Amazon.com-д ажилладаг Монгол залуу А.Лувсаншарав, АйБиЭм компанид программ хангамжийн инеженерээр ажилладаг Б.Нара, Фэйсбүүк компанид програм хангамжийн инженерээр ажилладаг Э.Хонгор зэрэг олон улсад мэргэжлийн туршлагаараа танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн 10 монгол залуу Хакатон ЮБ тэмцээнд оролцох баг тус бүрт техникийн зөвлөгөө өгч, менторийн үүрэг гүйцэтгэхнээ.

Энэ нь дэлхийн томоохон компаниудад ажиллаж стандарт, технологийн трендүүдийг ойлгосон Монгол залуус сурсан мэдсэнээ эх орондоо байгаа залуустаа түгээх чухал боломж юм. Харин багуудын бүтээгдэхүүнийг шүүх шүүгчид нь АНУ-ын Цахиурын Хөндийн технологийн компаниудад 10 гаруй жил ажилласан Сан Франциско хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа М.Сувдмаа, Apple компанид ю-экс дизайнераар ажилладаг Б.Тэргэл, Монголд IT-н салбарт ажилладаг Английн иргэн Ихаб нар шүүхнээ.

Энэ нь бүхэлдээ Монголынхоо тухай мэдээллийг боловсруулан дэлхий нийтэд хүргэх сайн дурын, ашгийн бус ажил болж мэдээллийн технологийн салбарын монгол; болон гадаадад байдаг залуус нэгдсэн томоохон арга хэмжээ болох юм.
Гадаадад байгаа зарим менторууд онлайн хэлбэрээр багийнхантайгаа харьцаж зөвлөх юм байна. HACK UB тэмцээн наймдугаар сарын нэгний өдрөөс долооны өдрийн хооронд таван өдөр зохиогдож ялагч нэг багаа тодруулж урамшуулах юм байна. Тэмцээн англи хэл дээр явагдаж, бүтээгдэхүүн англи хэл дээр гарах шалгууртай. Шагналын сан 10,000 америк.доллар. Тэмцээний үр дүнд гадаадын yelp.com, airbnb.com, uber.com зэрэгтэй дүйцэхүйц мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан өөрт шаардлагатай мэдээллийг хурдан шуурхай авч болох IT-ийн бүтээгдэхүүнүүд гарна гэж зохион байгуулагчид хүлээж байна. Хэрвээ та HACK UB тэмцээнийг зохион байгуулагчидтай холбогдохыг хүсвэл:
https://www.facebook.com/hackub/?ref=br_rs
https://docs.google.com/document/d/1TqPhgsstZkewJKJDBo-qftXjjfN8wl94lTGq89X46o4/edit
Мөн 97070767 дугаарын утсаар холбогдох боломжтой.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
