Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Загдсамбар, Нийслэлийн авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн газрын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга н.Энхтөр болон бусад албаны хүмүүс энэ онд баригдаж буй хатуу хучилттай авто замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Энэ онд нийт 15 авто зам шинээр тавигдаж байна. Үүний нэг болох Сонгинохайрхан дүүргийн Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3 авто замын ажил энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн бөгөөд Зөв зам ХХК төсөл хэрэгжүүлэгч компаниар шалгаран ажиллаж байна. 11 сард ашиглалтад орох тус зам нь 7 метрийн өргөнтэй, хоёр талдаа 1,5 метр явган хүний замтай, гэрэлтүүлгийг бүрэн шийдсэн байх аж. Замын ажлын явц 30 орчим хувьтай үргэлжилж байна.
Мөн тус дүүрэгт тавигдаж буй Хувьсгалчдын гудамжны уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх замын ажлын явц, Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хороо Гахайн байрнаас хойш тавигдаж буй авто замын ажилтай танилцсан юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү дээрх хоёр авто замын ажлыг түргэвчлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
