Нийслэлийн Засаг дарга П.Баярхүү өчигдөр “Улаанбаатар Смарт карт” ХХК-ий үйл ажиллагаатай танилцлаа.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ий Ерөнхий захирал Юүн Жун И, Гүйцэтгэх захирал Г.Батзориг, Үйл ажиллагааны хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ, Үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал нар компанийхаа үйл ажиллагааг танилцуулсан юм.
Нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжсэн учир цахим карт хэрэглэгчдийн тоо 3 дахин өсчээ. Үүнийгээ дагаад нийтийн тээврийн шугамын орлого нэмэгдэж, зорчигчид мөнгөний хайрцганд дутуу мөнгө хийх, мөнгө төлөхгүй байх явдлыг таслан зогсоож чадсан байна. Зөвхөн картаар зорчсоноор нийт орлого 23,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ий зүгээс хэд хэдэн шийдвэрлэвэл зохих асуудлыг энэ үеэр танилцууллаа. Үүнд:
- Хот орчмын тарифыг нэгдсэн нэг үнээр тогтоож, систем дээр автоматаар тохируулга хийх
- Дамжин суултын хөнгөлөлт үзүүлэх тухай шийдвэрийг тээврийн хэрэгслийн төрөл, үнэ тарифтай уялдуулах
- Автобусны камерууд, тоног төхөөрөмжийг ААН-үүдэд бүрэн хариуцуулж өгөх
- Гэрээт цэг байгуулах боломжгүй газруудад карт цэнэглэх болон борлуулах үйлчилгээ үзүүлэх
- Нийтийн тээврийн цагаар явдаг системийг солих зэрэг асуудлуудыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллахыг хүссэн юм.
.jpg)
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийтийн тээврийн үйлчилгээг энэ дөрвөн сараас хойш бүрэн картын системд амжилттай нэвтрүүлж чадлаа. Одоо та бүхэн үйлчилгээгээ иргэдэд улам ойртуулж ажиллах хэрэгтэй. U Money картыг цэнэглэх олон боломжит хувилбаруудыг судлах нь зүйтэй. Онлайнаар картаа цэнэглэдэг үйлчилгээг судлаж үзээд боломжтой бол үйлчилгээндээ нэвтрүүлвэл иргэд заавал карт цэнэглэх цэгээр үйлчлүүлэх шаардлагагүй болно гэсэн үг. Үүнээс гадна автобус компаниудтай харилцан уялдаатай ажиллаж, нийтийн тээврийн үйлчилгээг улам сайжруулах хэрэгтэй. Та бүхэнд тулгамдаад байгаа асуудлуудад судалж, НЗДТГ-ын зүгээс боломжтой бүх зүйл дээр дэмжиж ажиллах болно.” хэмээлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар смарт карт ХХК 1271047 карт борлуулснаас 1047215 картыг иргэд ашиглаж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
