Польш улсын Варшав хотноо болох Дэлхийн наадмаас мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлээд буй “Garuda” клубын тамирчин Мөнхгэрэлийн Баярмаатай ярилцлаа. Тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Гардан тулааны дэлхийн наадмын аварга тамирчин юм.
-Польш улсын Варшав хотноо болсон Дэлхийн наадмаас жюүжицүгийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн таньд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
– Маш их баяртай байна. Миний хувьд жюүжицүгийн төрлөөр Дэлхийн наадамд оролцох эрхийг Монголоос ганцаараа авсан. Бүхэл бүтэн баг хамт олон, улс орныхоо нэрийг төлөөлж оролцоно гэдэг хариуцлагатай хийгээд амаргүй даваа байлаа. Ямартай ч зорьсондоо хүрч медалийн тавцанд зогсож чадлаа, сэтгэл өндөр байна. Өдий зэрэгтэй амжилтад хүрэхэд минь нөмөр нөөлөг болж тусалж дэмжиж байсан Азийн жюүжицүгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын жюүжицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ багшдаа талархаж байна. Мөн Б.Ариунцог дасгалжуулагчдаа баярласнаа илэрхийлье.
– Дэлхийн наадамд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?
-Энэхүү наадамд дэлхийд эхний наймд эрэмбэлэгдсэн тамирчид оролцдог юм. Миний хувьд зургаад эрэмбэлэгддэг учир Дэлхийн наадамд орох эрхтэй болсон. Өрсөлдөгчид маань ч ялгаагүй шилдэг тамирчид учраас туршлагатай, хүчтэй байлаа. Гэсэн хэдий ч зорилгынхоо төлөө тууштай, тэвчээртэй байж санасандаа хүрлээ.
-Та хэзээнээс жюүжицүгийн спортоор хичээллэж эхэлсэн бол?
-Энэ спортоор хичээллэхээс өмнө чөлөөт бөхөөр бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Харин 2015 оноос эхлээд жюүжицүгийн спортоор О.Болд-Эрдэнэ багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлсэн. Ер нь бол энэ спорт надад хамгийн тохирох спорт шиг санагддаг. Чөлөөт бөхтэй харьцуулахад барьцтай, боож, өчдөгөөрөө онцлог. Жюүжицүгээр хичээллэснээрээ амжилт гаргаад зогсохгүй халуун дулаан уур амьсгалтай, эвсэг найрсаг хамт олонтой болсноороо үргэлж баярлаж явдаг даа.
– Монголд анх удаа жюүжицүгийн олон улсын тэмцээн томоохон тэмцээнд зохиогдох гэж байна. Таны хувьд энэхүү тэмцээнд оролцох уу?
– Монголд жюүжицү хөгжөөд хэдийнэ арван жил болсон байна. Ингээд арван жилийнхээ босгон дээр “Ulaanbaatar international pro” олон улсын тэмцээн зохион байгуулах гэж байгаа нь онцлууштай. Түүнчлэн арван жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж, олон улсын томоохон тэмцээнийг уламжлал болгон зохиох гэж байгаа нь олзуурхууштай хэрэг гэж бодож байгаа. Миний хувьд эх орныхоо дэвжээн дээр болох энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Манай тамирчдад туршлага судлах зэрэг олон талын ач холбогдолтой тэмцээн болох нь ойлгомжтой. Ингээд энэхүү томоохон тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байгаа Монголын жюүжицүгийн холбооныхондоо амжилт хүсье. Мөн тамирчдадаа ч гэсэн амжилт хүсье.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
