Нийслэлд хийгдэж буй томоохон авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлууд:
- Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4 км авто замыг шинээр болон өргөтгөн шинэчлэх
- Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын өргөтгөл, шинэчлэлт
- Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Богджавжандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил
- Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ний урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил
- Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” зэрэг 39 төсөл, арга хэмжээг нийт 44,9 тэрбум төгрөгийн төсвөөр авч хэрэгжүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Одоогоор дөрвөн томоохон уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил явагдаж байгаа. Тодруулбал Оргилын уулзвар, ХААИС-ийн уулзвар, Өгөөжийн уулзвар, Авто-плазагийн уулзвар юм. Эдгээр авто замын уулзварын ажлуудад Монголын 15 компани хамтран ажиллаж байна.

ХУД-ийн 11-р хороонд хийгдэж байгаа 2.4 км урт тус замын ажил нь нийслэлийн замын сангийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгдэж байгаа. Авто замын ажил долоодугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд 11 сарын эхээр дуусах аж.

Өнөөдөр авто замын ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эхлээд Зайсан толгойн замыг Богд уулын арын замтай холбох ажлын явцтай танилцжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү
“2017 оны зам засварын ажилд хийгдсэн томоохон ажлуудын нэг бол улсын эмнэлгүүдийн гадна талын зогсоолын ажил юм. Энэ үүднээс Улсын төв гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, ГССҮТ эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гадна зам болон зогсоолын ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн. Мөн Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх нэг км зам нь хоёр урсгалтай, гурван эгнээтэй, унадаг дугуйн болон явган хүний зам, автобусны буудал бүхий иж бүрэн тохижилт хийгдсэн байгаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр
“Хотын төвийн замын ажлуудыг хувьд 8 дугаар сарын 10-ны дотор замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн. Мөн “хотын их тойруу” гэсэн замын төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр хотын төвийг дайрахгүйгээр хотоос гарах боломжтой болох юм.
Замын ажлуудыг хийх боломжтой нөхцөл бол зуны урин дулаан цаг байдаг учраас бидний хувьд цаг хугацаатай уралдан дээрх ажлуудыг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотын замын ачаалал 8 дугаар сарын 15-аас эхлэн эрс нэмэгддэг учраас замын засвар уулзваруудыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Үүний нэг томоохон ажил бол Зайсангийн уулзвар, Оргилын уулзваруудыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Харин 10 дугаар хорооллын урд талын зам, Хорооллын эцсээс Гэмтэл хүртэлх зам, Гэмтлийн эмнэлгийн замуудыг ашиглалтанд оруулаад байна.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн авто зогсоолын ажлын талаар ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан
“Авто зогсоолын ажил 80 хувьтай явагдаж байна. Яаралтай түргэн тусламж авч байгаа хүмүүс хоёр газраар орж гардаг боллоо. Иргэд яаралтай тусламж цаг алдалгүй авах боломж бүрдэж байна. ГССҮТ-д нисдэг тэргэний зогсоол байгуулж өгсөн. Манай улсын түргэн тусламжийн 60 орчим хувьд Гэмтлийн эмэнэлэг үйлчилгээ үзүүлдэг” гэлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Цаг хугацаатай уралдан ажиллах зайлшгүй шаардлагатай. Хавар тендерийн ажлаа нэлээн эрт зарласан. Улаанбаатар хотын хэмжээнд замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд бүгд эхэлсэн. Наймдугаар сарын 15 гэхэд замын ачаалал ихэсдэг. Үүнээс өмнө замын ажлыг дуусгаж хөдөлгөөнийг нээнэ. Зайсангийн замд шинэчлэл хийгдээгүй удсан. Богд уул руу иргэд аялах гэхчлэн замын ачаалал их байдаг.
Гадны хөрөнгө оруулалттай замын хамгийн эхний ажил бол Яармагийн гүүрний бүтээн байгуулалтын ажил юм. Сонгинын гүүрний ажил эхэлж, Баянзүрхийн гүүрний ажил эхлэлийн шатандаа явж байна. Налайх–Чойрын замын хувьд хоёр улсын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зураагүй байгаа учраас эхлээгүй байна. Бидний зүгээс БНХАУ-ын Элчин сайдын яамтай энэ талаар хэлэлцэнэ. Газар чөлөөлөлтийн ажил эхлээд явж байна. Улаанбаатар хотын төвд хийгдэж буй томоохон гүүрэн гарц болох Замын цагдаагийн гүүрэн гарцны бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр замууд 2018 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн бөгөөд бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнээр Улаанбаатар хотын замуудын нэвтрэх чадвар сайжирна” хэмээжээ.
Хэлсэн ярьсан нь сэтгэлчлэн бүтэж, бат бөх бүтээн байгуулалт босох болтугай.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
