БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын А/54 дүгээр тушаалын дагуу салбарын яам нийслэлийн холбогдох газруудтай хамтран Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлож буй компаниудын үйл ажиллагаанд үе шаттай шалгалт хийсэн. Шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь голын хамгаалалтын бүстэй давхардсан, 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүд тогтоосон юм. Улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ноцтой зөрчил гаргасан 96 компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг шөнийн эргүүл хийж, хайрганы компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Био комбинат, Шувуун фабрикийн иргэдийн зүгээс шөнө дөлөөр хайрга, дайрга тээвэрлэж буй талаар удаа дараа гомдол гаргасаар ирсэн. Ажлын хэсгийнхэн эхний ээлжид хайрга тээвэрлэж буй 15 автомашиныг зогсоох арга хэмжээ авсан бөгөөд ноцтой зөрчил гаргасан 5 тээврийн хэрэгслийг цагдаагийн байгууллагын дүгнэлтээр журамласан юм. Мөн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан лицензийн талбайн байдалтай танилцах үеэр 2 аж ахуйн нэгж хууль бусаар үйл ажиллагаа явуулж байхтай таарсан. Тухайлбал, “Бат-Адар”, “Эх-Дэлгэр-Мөрөн” компаниуд эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарснаас хойш буюу хууль бусаар хайрга олборлож байхтай таарсан. Тиймээс Ажлын хэсгийн бүрэлдэхүүн холбогдох шийдвэрүүдийг танилцуулж, үйл ажиллагааг газар дээр нь зогсоох арга хэмжээ авлаа.



Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна

Нөгөө их олон монгол нэр зүүсэн байгууллагууд хаачиваа алттай газар очдог нь үнэн үү энд чинь ч гэсэн монгол газрын хөрс шорооны асуудал яригдаж байна Арслан бээжин шинжээ мэтийн нөхдүүдээ ажилдаа орооч ээ голын ус урсац сүйдэж байна шүү дээ