Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Ундраа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцов. 73 дугаар сургууль нь 60 жилийн насжилттай 470 хүүхдийн суудалтай байсан бол шинэ байр нь 960 хүүхдийн суудалтай болж томорсон байна.
Нээлтийн үеэр хотын дарга “Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, эрхэм хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачууд аа. Монгол Улсын хөгжил дэвшлийн нүүр царай болсон хойч үе, хүүхэд бүрийн хөгжил, сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа багш нартаа болон эрдмийн оргилруу тэмүүлэн сурч хүүхэд багачууд та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.
2017 онд нийслэлд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль ашиглалтад орж, хүчин чадал маань 10680 суудлаар нэмэгдсэн. Улсын төсвөөр 19, нийслэлийн төсвөөр 15, нийслэлийн төсвийн тодотголоор 17 сургууль цэцэрлэгийн их засьарын алыг 2.7 тэрбум төгрөгөөрхийж гүйцэтгэлээ. Өнөөдөр Баянгол дүүрэгт 960 хүүхдийн суудалтай 73 дугаар сургууль маань ашиглалтад орж байна. Ингэснээр “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн ачаалал буурч, Хурд, Алтай хотхоны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуульд явах боломж бүрдэж байна. Өнгөрсөн онд 31 ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байсан бол өнөөдөр 26 болж таван сургуулийг гурван ээлжээс гаргаж чадлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгасан 22 зорилтын хүрээнд “Нийслэлийн боловсрол-2020” хөтөлбөр батлагдан гарлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон улсын болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлэхээр заасан. 73 дугаар сургуулийн хувьд хичээлийн шинэ байртай болсноор сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, дугуйлан хичээллүүлэх, багш нарын ажиллах орчин сайжирч байгаад бид бүхэн баяртай байна. Та бүхний эрдийн гэрэлт зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөө хийх их үйлс чинь үргэлж мандан бадрах болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлье” хэмээлээ.
73 дугаар сургуульд 2016-2017 оны хичээлийн шинэ жилд нэгдүгээр ангид 205 хүүхдийг шинээр элсүүлэн авсан байна.
“Бид та бүхний бүтээн байгуулж өгсөн шинэ сургуулиа ариг гамтай эдэлж, багшийн хөгжих хөгжил, сурагчдаа Монгол уламжлалт ёс заншилаа хүндлэн дээдэлсэн, чадварлаг, оюунлаг, Монгол хүн болгон төлөвшүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ахиц амжилтыг гаргаж та бүхнийхээ сонорыг мялаах болно” хэмээн 73 дугаар сургуулийн захирал Ч.Чанцал хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ

Ene surguuliih tushigleed ter haviin muudsan hun amidarch bolohgui bairiig buulgaad mongoliin tom tom barilgiin kompanuud saihan orchin ueiin barilga bariasai yum yumandaa oirhon odoo hot dotor iim gazar hovordoo TZam saihan gazruudaa hyataduudad bitgii dahij ogoosei