“Оргүйгээс охинтой нь дээр” гэсэн хар шидийн үг хаанаас үүсч, хэн хөгжүүлж, хэнд өвлүүлж ирсэнийг мэдэхгүй юм. Гэвч энэ үгийг хүн бүр, юм болгон дээр л жишээ авч хэрэглэсээр байгаа нь үнэн. Уг нь шууд утгаар нь авч үзвэл энэ их хүнд үг. Гэхдээ хүнд үгийн тухай бус, “оргүйгээс охинтой нь дээр”-ийн тухай бүр биш, харин ч эсрэгээрээ манай улсад эмэгтэй лидер хэрэгтэй юу, үгүй юу гэдэг тухай энд өгүүлэх гэсэн юм. Салбар бүрийг хамаатуулж бус, улс төрийн уран сайхны тайзан дээрх эмэгтэй “гоцлол дуучин”-ы тухай юм шүү. Үүнээс өмнө өнгөрсөн хугацаан дахь Монголын улс төр, тэр дундаа Засгийн газар хэр тогтвортой байсан тухай товчхон үзье. Олон тоо хэлж нуршихгүй. Бүгд их бага хэмжээгээр гадарлаж буй учир.
Ж.Эрдэнэбаттай нийлээд өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх засаглалыг 29 хүн толгойлжээ. Тэд бүгд эрэгтэй хүн байсан. Харин үе үеийн Засгийн газарт эмэгтэй гишүүд байсан уу гэвэл тийм. Гэвч нэг ч эмэгтэй хүн Ерөнхий сайд байсангүй. Эмэгтэй Ерөнхий сайдтай байж бид үзсэнгүй. Ж.Эрдэнэбатыг огцруулсан. Ингэснээр өнгөрсөн 27 жилийн хугацаанд нийт 14 Засгийн газар байгуулагдсан ч, харамсалтай нь нэгээс бусад нь Ерөнхий сайдын суудлаа 4 жил бүтэн бүлээцүүлж чадсангүй.
Харин Ерөнхий сайдыг огцруулах бүрт парламентын гишүүд мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг ижил утгатай хоёр үгийг үргэлж хэлдэг. Нэгдүгээрт, өөрчлөлт, хоёрдугаарт, шинэчлэл. Буруу ч юм байхгүй л дээ, шинэчлэл, өөрчлөлт үргэлж үргэлжилж байдаг учраас тэр. Энэ яриа хэзээ ч зогсохгүй. Гэвч бид Ерөнхий сайдаа шинэчлээд шинэчлээд шинэ зүйлд хүрч чадсангүй. Чадахгүй явсаар байна. Хэдхэн хоногийн өмнө дахиад шинэчилэх шийдвэр гаргачихлаа, Ерөнхий сайдыгаа. Гэхдээ Ж.Эрдэнэбатыг өөр нэгнээр шинэчлээд, шинэ амьдрал эхэлнэ гэдэг юу л бол. Түүхийн хуудас гэрчилж байна шүү дээ. Ер нь тэгээд ч тойруулалгүй хэлэхэд эрэгтэй хүнийг эрэгтэйгээр нь солиод явахгүй нь. Урагшлахгүй нь. Харин одоо өөрчилсөн шиг өөрчилж, шинэчилсэн шиг шинэчилбэл яадаг юм бэ гэх бодол төрж буйг нуух юун. Ганцхан асуулт байна. Эмэгтэй Ерөнхий сайдтай байвал ямар вэ?
Дэлхий нийт энэ жишиг рүү, энэ шинэчлэл рүү аль хэдийнээ галт тэргээ хөдөлгөөд эхэлсэн. Их Британи бол бүр эрт Маргарет Тетчерээр эхлүүлсэн. “Төмөр хатагтай”-тай Их Британийн эдийн засаг, иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг интернэтээс хайхад л гараад ирнэ. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель. Мөн л дэлхийн нөлөө бүхий эмэгтэй улс төрч. Солонгосчууд анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө сонголт хийж чадсан бол, АНУ анхны эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох шахав. Харин одоо Хилариг сонгох ёстой байсан тухай зуу зуун нийтлэлүүд ар араасаа гарсаар байна. Хилари Клинтоноос өмнө АНУ-д байсан Кондалиса Райз байв. АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарчийн бичгийн дарга гэсэн тодотголтой. Мөн Лалын шашинтай орнуудаас хамгийн анх эмэгтэй ерөнхий сайдтай болсон нь Пакистан. Тэр нь Беназир Бхутто. Беназир Бхуттогийн засгийн газар нийгэм, эдийн засгийн хүндхэн даалгаварыг амжилттай биелүүлж, Энэтхэг улстай харилцаагаа сайжруулсан байна. Тэрбээр хоёр дахь удаагаа ерөнхий сайд болохдоо ч улс орондоо зоримог шинэчлэл хийж байжээ. Беназир Бхутто Афганистаны Талибан хөдөлгөөний дэмжлэгтэйгээр хар тамхи, мансууруулах бодисийн наймааг таслан зогсоох тал дээр амжилт олж байжээ. Энэ мэтчилэн дэлхийн бусад улс орнуудын улс төрийн тайзан дээрх эмэгтэй лидерүүдийг дурдаж болно. Муугаас илүү сайн ажиллаж, амжилт олсон нь их аж.
Тэгвэл яагаад Монгол Улсын төр засаг ороо, бусгаа, ойлгомжгүй байгаа энэ цагт эмэгтэй Ерөнхий сайд, магадгүй эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж болохгүй гэж. Ингээд ярихаар Монголд Ерөнхий сайд хийж чадах эмэгтэй улстөрч байгаа юу гэж асуух байх. Харин эрчүүд тогтвортой засаг барьж чадаж байна уу гэж асууя.
Гэрээ засаад, төрөө зас гэж ярьдаг. Монгол төрийг Монгол гэртэй харьцуулбал, хамгийн сайн “цэвэрлэж” чадах хүн нь эмэгтэй хүн бус уу.
Ж.Хүрэл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Энэ хүмүүсийн ичих булчирхай ажиллахаа больжээ. Хуцдаг вэ