Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдавын 90 насны ой тохиож байна. Монголын шинэ үеийн урлагийн сор болсон олон сайхан бүтээлийг нь монголчууд андахгүй мэднэ.
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат тэрээр Москва хотноо П.И Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд 1948-1954 онд суралцан төгссөн нь манай дуурийн дуучдын хамгийн анхны дээд боловсролтой мэргэжлийн дуучин юм. Уг нь түүнийг Москвагийн хэвлэлийн сургуульд суралцуулахаар явуулсан ч авъяас сонирхлоороо урлагийн сургууль руу хальтирсан гэдэг.
1942 онд уран бүтээлчдийн дунд зарласан зохиолын дууны анхны уралдаанд С.Гончигсумлаа, Б.Бааст нарын “Чамайг үдье” дууг дуулж тэргүүн байр эзэлж байсан нь алдарт дуучны маань их урлагийн гараа байсан биз ээ.
Олон сайхан дуу, ари, романс дуулахаас гадна өөрийн орны хөгжмийн зохиолчдын болон дэлхийн сонгодог 20 орчим дуурийн гол дүрийг гайхалтай сайхан бүтээсэн энэ эрхэм манай сонгодог урлагийн хөгжилд оруулсан том хувь нэмэр бол эх орондоо дуурийн дуучдыг бэлтгэх сургуулийн үндэс суурийг тавьсан явдал юм.
Анхны шавь нараас нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х. Уртнасан, Гавьяат багш Ц.Ерөө, Ардын жүжигчин Д.Баадайжав гээд олон алдартнууд, өнөө цагийн сайхан дуучид УГЖ Х. Үнэнхүү, УГЖ У. Далантай, УГЖ С. Жавхлан зэрэг олон шавийг нэрлэж болно.
Мөн Хөгжмийн зохиолч, хуурч, хормейстер Х.Сэргэлэн, МУГЖ дуучин Х.Төмөрбаатар, хөгжим судлаач Х.Ариунаа, найруулагч, хөгжимчин ач зээ нар нь үе удмаараа Монголын хөгжмийн урлагт авъяас билгээ зориулж явна. Эдгээр шавь нь нар багшдаа зориулж тоглолт хийхээр болсон байна.
Есдүгээр сарын 21-ний үдэш УДБЭТ-т хүндэтгэлийн тоглолт болох энэ үеэр бөгөөд 90 насных нь ойд нь гарч буй ном болон баримтат кинотой нь танилцаж болох юм байна.
Ойн арга хэмжээний хүрээнд ,
2017.09.21-нд Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” театрт
10:00 “Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль” Эрдэм шинжилгээний хурал
11:00 “Дамжуулах үг” Баримтат киноны нээлт
Дуурь бүжгийн эрдмийн театрт
16:00 “Г.Хайдав 90” Фото зургийн үзэсгэлэн,
17:00 “Монголын дуурийн хан хүү” Хүндэтгэлийн тоглолт, Номын баяр болно.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
