БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, Дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон газар, хэлтсийн дарга нар БОАЖЯ-нд ажиллаж байгаад өндөр ахмад насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Ахмадуудыг төлөөлж Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Юуны түрүүнд жил бүр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалыг тогтоогоод байгаа Д.Оюунхоролдоо нийт ахмадуулынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье. Засгийн газрыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох гэж байна. Гэсэн ч таныг сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Бидэнтэй байнга эргэх холбоотой байдаг яамныхандаа баярлалаа” хэмээсэн юм.
БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол ахмадууддаа хандан хэлсэн үгэндээ “Ахмадуудынхаа үгийн сонсно гэдэг ямарваа нэгэн алдаа гаргахаас урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Энэ ч утгаараа манай яамныхан ахмадуудтайгаа байнга холбоотой байж, хамтарч ажилласаар ирсэн. Энэ хүрээнд яамны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нас барсан 3 ахмадын ар гэрт тус бүр таван зуун мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олголоо. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ахмадын зөвлөх үйлчилгээ”-г бий болгох ажлын хүрээнд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ахмадуудтай хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх тухай” 6 бүлэг 19 заалттай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү гэрээний дагуу тус яамны зарим ахмад ажилтанаар зөвлөх үйлчилгээний ажил хийлгэж байна. Тухайлбал, Загийг түлшинд хэрэглэхээс хамгаалж, түлшийг орлуулах, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Баянхонгор аймгийн Богд суманд 1 га газарт түргэн ургадаг мод тарих туршилтын ажил, Монгол улсын хил дамнасан ТХГН-ийн талаар судалгаа, Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авах үндэслэл боловсруулах ажил, Дүйцүүлэн хамгаалалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал, “Монгол орны ойн нэвтэрхий толь” бүтээх ажил, “UNREDD төслийн оролцогч талууд” төслийн гүйцэтгэгч, Ногоон хэрэм төслөөр хийсэн ойжуулалтын ажлыг хүлээн авах ажил оролцуулсан зэрэг ажлуудыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төслийн санхүүжилтээр хийж гүйцэтгүүлж байна. Мөн Азийн хөгжлийн банк, японы ядуурлыг бууруулах сан, олон улсын намгийн байгууллагаас хэрэгжүүлсэн “Монгол орны хүлэр намгийн стратегийн төлөвлөгөө” сэдэвт төслийн зөвлөх болон яамны 30 жилийн номыг эмхэтгэн бичих ажлуудыг яамны ахмад 10 гаруй ажилтнуудыг хамруулан зөвлөх үйлчилгээгээр хийлгэж байна. Цаашид ч ахмад ажилтны арвин туршлага, дадал, ур чадварыг ашиглан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр олон ажлуудыг гэрээний үндсэн дээр хийлгэх зорилт тавьж ажиллана. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээсэн юм.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
