“Монголын морин спорт залуу уяачдын холбоо”-ны нэг жилийн ой, бага чуулганы хурал 2017 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд болно. Тус чуулганаар 2016-2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэх, 2017-2018 онд хийхээр төлөвлөж буй ажлуудаа хэлэлцэж батлахаар төлөвлөж байгаа аж. Ирэх онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаан зохион байгуулах, Хурдан морины уралдаанч хүүхдийг сургаж чадавхжуулах гарын авлага гаргах, салбар холбоодуудын уламжлал болгон зохион байгуулах наадам уралдааныг хэлэлцэн батлах юм байна.
Монголын морин спорт залуу уяачдын холбооны /ММСЗУХ/ 2016-2017 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас:
- Залуу малчдаа дэмжих аяныг Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулсан.
- ММСЗУХ-ны салбар холбоог 21 аймагт байгуулсан бөгөөд 2000 гаруй гишүүн, 338 тэргүүлэгч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний томоохон холбоо болсон.
- Үндэсний их баяр наадмын хурдан морины комисс, Засагт Ханы хурд-2017 хаврын бүсийн уралдаан, Зүүн бүсийн хурд, Их мандал-5 говийн бүсийн уралдаануудын зохион байгуулах комисст орж ажилласан.
- ММСЗУХ-ны Салбар холбоодууд аймаг, сумын тогтоолтой томоохон уралдаануудыг зохион байгуулсан.
- Нийгмийн хариуцлагын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах хэрэгсэл, мөн мөнгөн хандив өгсөн зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.
ММСЗУХ-ны Бага чуулганы гишүүнд 21 аймгийн Салбар холбоодын тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд албан ёсоор багтдаг юм байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
