Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зоргчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ.
Нэгдүгээрт, өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг талаарх иргэдийн санал хүсэлтийн дагуу дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобуснуудад суурилуулсан байна. Нийт 1200 гаруй нийтийн тээврийн автобусанд суурилуулж, системийн хэрэгжүүлэлтийг хийж гүйцэтгэн, нийтийн тээврийн үйлчилгээнд энэ сарын 10-наас эхлүүлэх бэлтгэл хангагджээ. Автоматаар зогсоол зарлах систем нэьтэрч байгаа нь харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломж бүрдэж байгааг хэллээ.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй албан хаагчдын дунд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан байна. Аяны хүрээнд 5000 гаруй албан хаагч ажлын нэг өдрийг сонгон, ажилдаа ирэх болон буцахдаа нийтийн тээврийн үйлчилгээг ашиглах юм.
Гуравдугаарт, Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлагыг хангуулж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг эхлүүлжээ. Тус уралдаан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 байгууллага хамрагдах юм.

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
