Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит ‘’Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг’’ шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээлийн сургалтыг сайжруулах, сурагчдад уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой энэхүү уралдаанд дүүргийн нийт 17 сургуулийн найрал дууны хамтлаг оролцсон юм. Энэ жилийн уралдаанд 84 дүгээр сургуулийн найрал дуучид тэргүүн байр эзэлсэн бол “Амгалан” цогцолбор сургуулийн хамтлаг удаалсан. Гутгаар байрт 48 дугаар сургуулийн дуучид, тусгай байрыг 33 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус эзэллээ.
Тус тэмцээний “Шилдэг удирдаач” –аар “Шинэ монгол” сургуулийн багш Б.Амарбаяр, “Шилдэг хөгжмийн найруулга” шагналыг 84 дүгээр сургуулийн багш Д.Эрдэнэбаяр нар хүртсэн юм. Дашрамд мэдээлэхэд, 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаан Нийслэлийн 378 жилийн ойн баяр, Нийслэлийн соёл урлагын газар үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойтой давхцсанаараа онцлог байлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
