Мэдээллийн технологийн салбарын оновчтой шийдэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх гэж байна. Энэ бол дундын мэдээллийн сан юм. Энэхүү мэдээллийн сангаар дамжуулан төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэйгээр хүргэхээс гадна хот байгуулалтыг оновчтой, ухаалгаар төлөвлөх, хот иргэн хоорондын харилцааг илүү нээлттэй ил тод болгоход гол зорилго оршиж байна. Гэхдээ энэ ажлууд шат дараатайгаар хийгдэнэ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Дата төвийг 2011 онд байгуулж байсан бөгөөд одоо мэдээллийн технолгийн дэвшил ашиглан мэдээллийн санг хэрэглээ болгон нэвтрүүлэх гэж байна.
Тухайлбал, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн байршил, хүчин чадал, сургуулийн өмнөх насны хүүхдийн бүртгэл, элсэлттэй холбоотой бүх мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн, энэ жилийн цэцэрлэгийн элсэлтийн ажлыг цахим системээр зохион байгуулжээ. Ингэсэнээр өмнөх жилүүдэд үүсдэг байсан урт дараалал, уур бухимдал дагуулсан бичиг цаасны олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэжээ. Мөн нэгдсэн мэдээллийн баазыг ашиглан сургууль цэцэрлэгийн хүчин чадал, эрэлт нийлүүлэлтийг тооцоолон дүн шинжилгээ хийх. Улмаар хот төлөвлөлтийг бодит эрэлт хэрэгцээтэй уялдуулах боломж бүрдэж байна.
Мөн нийслэлийн Мэдээлэл технологийн газраас “SmartCar” болон төрийн мэдээлэл солилцооны “Хур” цахим системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. “SmartCar” систем нь хэрэглэгч ухаалаг гар утасны аппликейшнээр дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, тээврийн хэрэгслийн татвар, aгаарын бохирдлын татвар, зам ашигласаны төлбөрөө орон зайг үл хамааран онлайнаар төлөх боломжтой болсоноор тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг нэг дороос авна.
Харин “Хур” систем нь иргэн цахим үнэмлэхтэйгээ байхад иргэний мэдээлэл, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг эх, нотлох баримттай нь тулган шалгана.
Өнөөгийн байдлаар хотын хүн амын бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн байршил, төрийн байгууллагуудын суурь мэдээллийн баазыг шинэчлэн нийслэлийн мэдээлэл технологийн газраас хэд хэдэн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн нь цаашид төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, иргэдэд хүргэх бүрэн боломжтойг харууллаа. Ингэж чадвал 53 төрлийн лавлагааг цахимаар авах боломж бүрдэх нь ээ.
НИТХ-ын ажлын алба



Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
