Шинэ Засгийн газрын танхимд хэн, хэн багтах нь тодорхой болжээ. Удтал дуншсаны эцэст сайдуудын нэрс намын удирдах зөвлөлөө сая тодорлоо. УИХ-аар сайдууд “ногоон гэрэл”-ээр батлагдана. Харин шинэ Засгийн газрыг дэд сайдгүй байх юм шиг яриа сонор мялааж байсан боловч ташаа мэдээлэл болов. Намын удирдлагуудын ярихыг чих дэлсвэл, дэд сайд маш хэрэгтэй гэлцэнэ. Удахгүй дэдүүдийг тодруулах гэсэн сэдэвтэй “бялуу” хуваах нь. Хэн сайд болохоор тодорсныг толилуулъя.
- Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин
- Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан
- Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
- БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
- Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
- Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
Сайд нар ч ингээд тодорхой болдгийн байж. Монгол Улсад анх удаа УИХ-ын гишүүдээс бүрдсэн гүйцэтгэх засаглал бий болж байна. УИХ-ын зарим гишүүд Монголд гүйцэтгэх засаглал байхгүй,харин УИХ-ын нэг хэсэг нь Засгийн газрыг төлөөлөх боллоо хэмээн харамсав. Үүнийг худлаа гэхийн аргагүй үнэн билээ. МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төлөвшсөн эрх зүйт төр,тогтвортой,хариуцлагатай засаглалыг орой дээрээ зална гэж тунхаглаж байсан нь саяхан. АН-ыг хайр найргүй шүүмжилж, “давхар дээл”-тэй сайд нарыг нь арай л барьж авч гөвшөөгүй дээ. УИХ-ын гишүүд олноороо “давхар дээл” нөмөрснөөр төр засгийн ажил цалгардаж байна хэмээн Төв талбай дээр нөмгөн дээлтэй,нүүрэндээ сөрөг хүчний сайд нарын дүр бүхий багтай гарч ирээд л хэрхэн сүржигнэж байснаа МАН-ынхан эрх мэдэл авангуутаа мартсан нь даанч харамсалтай. Ердөө хоёрхон жилийн өмнө олны өмнө ийм жүжгийг санаачлан дэглэж, гол дүрд тоглож байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат давхар дээлтэй сайд болон засагт заларсан. Олны ярьж буйгаар, МАН-ынхан “ичих нүүрээ элгэндээ наав уу”. Харин одоо тэр жүжгийн зураг,бичлэг түүх болон үлджээ. Эрхбиш одоо тэрийгээ эргэж нэг хараасай даа. Тухайн үед АН-ыг байх суухын аргагүй болтол доош хийж шүүмжлэхийн дээдээр шүүмжилж байсан МАН-ынхан “Дампуурсан төр засгийн “давхар дээл”-ийг тайлуулна, бид бүхэн шантрахгүй” хэмээн оволзож, “сайд нарынхаа давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлуулахгүй гэвэл Засгийн газрыг огцортол нь, засгийн газраа өмгөөлөх юм бол УИХ-ыг тартал нь тэмцэнэ” гэж дүрэлзэж байсан билээ. Хэлэх үг,хийх үйлдэл зөрөх шиг муухай юм байхгүй гэж МАН-ын жирийн гишүүд сануулж байгаа боловч түүнийг сонсох эрх мэдэлтэн алга. Хөөрхий тэд бялуу руугаа л довтлоод байхаас биш бусдын үгийг сонсох,ичиж зовох булчирхайгүй болжээ. Нисэхийг нис,буух газраа мэдэж нис гэдэг ардын сайхан үг бий. Хэтэрхий өндөрт гараад их дээрээс унавал бяц үсрэх аюултайг сануулсан нь тэр.
Сонгуулийн хөтөлбөртөө МАН-ынхан “Бид ингэж шийднэ” гэж чанга дуугаар онцлохдоо “Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгож, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг тодорхой зааглана” гэж мэдэгдэж, ард түмэнтэйгээ дотноос дотно байхаа амалж байсан. Гэвч тэдний амлалт зүгээр л сүргээрээ сонгуульд ялах гэсэн уриа лоозон төдий “түргэн хэллэг” байжээ.“УИХ,Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа алдагдаж,”давхар дээл” нөмөрсөн эрх мэдэлтнүүд төрийн үйл ажиллагааг хувийн эрх ашгийн төлөө хуульгүй мэт удирдаж байна”хэмээн шүүмжилж байснаа мөн ч амархан мартлаа даа. Монголд төрийн эрх барих,хууль тогтоох,гүйцэтгэх засаглал бүрэн утгаараа нэгдэж,хяналтын систем бүрэн устаж үгүй боллоо,түмний шившиг болох нь дээ гэж жирийн гишүүд нь халаглаж байна. Давхар дээлтэй сайд нар их л халууцах байх даа. Юу болохыг харъя.
Н.Дөл

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй

iim l jijegchid shu iim humuusiig l dahin dahin songood bga uchraas ard tumen bid yaduuraad songood ogooch haalga uud togshood amar zaya uzuulehgui luibarchid n bayjaad bg uym da