Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойд талд зам хөндлөн гарах явган зорчигчдын гүүрэн гарцын ажлыг “ЗМЗ” ХХК хийж гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцов.
“Улаанбаатар мегаполис хот болсоны хувьд иргэдийнхээ таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тодорхой ажлуудыг хийж байгаа. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн энэ гүүрэн гарц гэж хэлэхэд болно. Улаанбаатар хотод жил ирэх тусам авто машины тоо нэмэгдсээр байгаа. Үүнийгээ дагаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байдаг. Тиймээс явган зорчигчин аюулгүй байдлыг хангах нь туйлийн чухал. Энэхүү гүүрэн гарц Баянзүрх дүүргийн хөдөлгөөний эрчим ихтэй томоохон гудамжинд байгуулагдсан. Түүнчлэн сургуулийн хүүхдүүд аваар осолд холбогдох магадлал ихтэй зам учир энд хийсэн. Архитектурын хувьд шинэ шийдэлтэй. Хотын өнгө үзэмжинд эергээр нөлөөлсөн, орчныхоо нөхцөл байдалтай уялдсан гүүрэн гарц болж байна. Цаашдаа гүүрэн гарцуудыг олноор хийнэ” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.
Тус гүүрийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан юм. Метал хийц бүхий энэхүү явган хүний гүүрэн гарц нь 3м өргөн, 33м урт, 5 метрийн өндөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1,56м өргөн налуу замтай юм.
Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны УЗ-ийн гишүүн Б.Ганбаатар “Өмнө нь гүүрэн гарцууд цахилгаан шаттай байсан. Энэ нь дийлэнхдээ ажилдаггүй. Энэ гүүрэн гарц нь өөрөө налуу замтай байгаа нь илүү давуу талтай байна. Дан тэргэнцэртэй гэлтгүй хөл муутай, ачаа бараатай хүн ч зорчиж болохоор болсон байна” хэмээв.
Энэ хэсэгт зорчигчдын хөдөлгөөний эрчим нь цагт дундажаар 1000, уг авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нь цагт дундажаар 3000 байдаг аж.
Мөн өвлийн цагт замын налуугаас шалтгаалан хальтиргаа гулгаа үүсдэг, автобусны буудлаас орон сууцны болон гэр хороолол, сургууль чиглэлийн явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй тул Их тойруугийн болон Токиогийн гудамжны авто замын хөдөлгөөнтэй огтлолцохгүй байхаар зохион байгуулах нь явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг багасгах зэрэг олон даввуу тал бий болж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
