Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эрдэнэ тав баг” ТББ, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Соёлын ордонд 220 гаруй оюутан залуучуудын оролцоотойгоор “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний зөв 10 дадал” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар залуучууд “Эерэг хандлага”, ”Эрүүл хооллолт”, Нийслэлийн иргэний зөв 10 дадал”-ын талаар ойлголт мэдлэгтэй болж цаашид өөртөө хэвшүүлэн, бусдад үлгэрлэн түгээхээр болов. Сургалтыг нээж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Налайх дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр нар үг хэллээ. Цаашид тус сургалтаар дамжуулан залуучуудын хандлагыг эерэг болгох нөлөөллийн ажлуудыг нийслэлийн есөн дүүргийн залуучуудад тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Налайх дүүргийн залуучуудад “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”сургалтыг зохион байгууллаа
2017 оны 10-р сарын 18 өдөр, 13 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
