БНСУ-ын Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Пусан хотын дарга Со Бёнсүтэй уулзаж, хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Пусан хотын дарга Со Бёнсү хэлэхдээ “Хэрэм босговол мөхдөг. Зам барьвал хөгждөг гэсэн Монгол ардын зүйр үг байдаг. Манай хоёр хотын хамтын ажиллагаа нэг жилээр хэмжигдэж байгаа ч олон салбарт эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байна. Пусаны урлагийн 55 дахь удаагийн их наадамд Улаанбаатар хотын уран бүтээлчид ирж, гайхамшигтай үзүүлбэрүүдээ толилууллаа. Өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотод зочилж, хоёр хотын хамтын ажиллагааны гарааг бид тавьсан. Харин өнөөдөр энэ ажлын үргэлжлэл болох чухал бичиг баримтад гарын үсэг зурах гэж байна. Улаанбаатар хотын дарга С.Батболд болон НИТХ-ын Тэргүүлэгчид Монгол Улсын нийслэл хотоос Пусаныг зорин энэхүү арга хэмжээнд оролцож байгаад талархсанаа дахин илэрхийлэе” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Пусан -Улаанбаатар хотын харилцаа түүхийн хувьд нас залуу ч эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн энэхүү үйл явдал гэж миний хувьд үзэж байна. Нэг жил хоёр сарын өмнө Пусан хотын дарга ноён Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийх үеэрээ хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр Пусанд найрсаг хамтын ажиллагаатай манай хоёр хот иргэд хоорондын харилцаагаа идэвхжүүлэх зорилгоор “Пусан албан ёсны хөгжлийг дэмжих тусламж” төслийг хэрэгжүүлэх, боловсрол болон соёл урлагийн салбарт ч нэн шинэ хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн хугацаанд талууд хот тохижилт, хог хаягдал дахин боловсруулах, газар тариалан, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага судалж, албан хаагчдыг сургалт, олон улсын хуралд оролцуулсан юм. Үүний үр дүнд ч манай хоёр хотын харилцаа богинохон хугацаанд эрчимтэй хөгжиж, тэр бүү хэл байнгын шууд нислэгтэй болсон нь том ололт гэдгийг онцлон хэлэе. Холын Пусан Улаанбаатарт ойртож, манай хоёр хот бүхий л салбарт хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Улаанбаатар Пусан хотын хооронд “Пусаны хөгжлийн албан ёсны тусламж” төслийг хэрэгжүүлж, сургуулийн сурах орчныг сайжруулах, “Эгч дүүсийн тосгон“ байгуулах, эрүүл мэнд, боловсролын салбарт Сонгинохайрхан дүүрэгт томоохон ажил хэрэгжүүлэхээр зорьжээ. Уг төслийн санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Пусан хотын дарга Со Бёнсү нар гарын үсэг зурлаа. Мөн Нийслэлийн Соёл урлагийн газар болон Пусан хотын соёл, аялал жуулчлалын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Пусан хотын соёл, аялал жуулчлалын газрын дарга И Бёнжи нар гарын үсэг зурлаа. Хоёр хотын дарга нарын уулзалт болон гарын үсэг зурах ёслолд НИТХ-ын Төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баярсайхан, НИТХ-ын Төлөөлөгч Н.Батсүмбэрэл, О.Мөнгөншагай, Ц.Одонтунгалаг, Монгол Улсаас Пусан хотод суугаа консул Д.Бямбадорж нар байлцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
