БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид “Air Busan” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотоос БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчдийг “Air Busan” компанийн ерөнхийлөгч Tae Keun Han, тэргүүн дэд ерөнхийлөгч Pan Ho Choi болон бусад албаныхан хүлээн авав. Тус компанийн захирал хэлэхдээ 2007 онд “Air Busan” байгуулагдсан. Анх 2 онгоцтой байсан бол өнөөдөр 23 онгоцтой болсны зэрэгцээ дэлхийн олон хот руу шууд нислэг хийдэг болсон. Хөрөнгө оруулалтын анхны хэмжээ 50 тэрбум вон байсан бөгөөд одоогоор нэг их наяд гаруй воны орлоготой ажилладаг болсны зэрэгцээ өөрийн гэсэн орчин үеийн байртай болсон гэдгийг хэллээ. 2016 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар чиглэлд шууд нислэгээ эхлүүлсэн. Одоогоор долоо хоногт 2 удаа нислэг үйлдэж байна. Мөн Монголоос зарим боловсон хүчнээ авсан гэдгийг тодотголоо. Түүнчлэн компанийнхаа нислэгийн удирдлагын төв болон нисэх багаа бэлтгэдэг сургалтын танхим, шинэ барилгын зохион байгуулалтаа танилцуулж, Улаанбаатар хотыг бүхий л талаар дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Дулааны улиралд Улаанбаатар-Пусаны шууд нислэг зорчигч ихтэй байдаг. Өвлийн улиралд багасдаг. Цаашдаа нийслэлийн удирдлагуудтай хамтран “Өвлийн аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх боломж бийг онцолсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ үеэр “Хоёр хотын хооронд “Тэнгэрийн зам” хэдийнээ нээгдсэн. Одоо иргэд хоорондын хамтын ажиллагаа, хөгжлийн замыг бид хамтдаа нээх учиртай. Пусаныг зорих монголчууд, Улаанбаатарыг зорих пусанчууд нэмэгдэж, олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд тус компанийн хувь нэмэр их“ хэмээн онцлов. “Air Busan”-аас гадна Монголын иргэний агаарын тээврийн “MIAT” компани мөн Пусан хот руу шууд нислэг үйлддэг. Өөрөөр хэлбэл, 7 хоногт Улаанбаатар-Пусаны чиглэлд 4 удаагийн шууд нислэг тогтмол хийгдээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Түүнчлэн хотын дарга С.Батболд Пусан хотын шинэ боомтын үйл ажиллагаатай танилцсан. Уг боомт нь БНСУ-даа ачаа тээвэрлэлтээрээ 6 дугаарт ордог. 120 гаруй мянган иргэнийг ажлын байраар хангасан. Далай дээр баригдсан бөгөөд ирэх 20 жилийнхээ төлөвлөгөө, зураг төслийг баталсан байна. Пусаны нийт ачаа эргэлтийн 75 хувийг дангаараа гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ дэлхийн олон улс руу шууд ачаа тээвэрлэлт хийдгээрээ алдартай болсон аж.
Улаанбаатар хот руу шууд нислэг хийдэг “Air Busan” компанид хотын дарга С.Батболд зочиллоо
2017 оны 10-р сарын 24 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
