Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үндэсний уламжлалт өнгө төрхийг өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг дуучин бол Дээгий юм. “Номин талст” хамтлагийнхаа буурийг сахиад үлдсэн дуучин Т.Дэлгэрмөрөн ганцаараа дуулсан ч хаана ч газардахгүй “Тэнгэрийн амьтан” гэдгээ дуулсан дуугаараа баталж чадсан.
“Дууг дуулна гэдэг амар биш. Хэдийгээр том хоолойтой ч гэсэн донжийг нь олж дуулахгүй бол хүний чихэнд хэзээ ч хүрэхгүй. Хүний сэтгэлийн утсыг хөндөж, маш нарийн нугалаа гарган сэтгэл зүрхнээсээ дуулж байж ард түмэнд хүрнэ” гэж МУ-ын Ардын жүжигчин А.Долгор хэлсэн байдаг.
Тэгвэл дуу дуулснаараа өөртөө ч, өрөөлд ч жаргал өгч чаддаг тэрээр 10 жил хүлээсэн бие даасан тоглолтоо ирэх сарын 16,17-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Тоглолтонд “Наян булгийн аялгуу”, “Тэнгэрийн бүсгүй”, “Уулзах л юмсан даа чамтайгаа”, “Хайрын дээд хань минь”, “Ааваа дуулъя”, “Андгай” зэрэг дуунууд дуулагдах болно.
Гэхдээ одоогоор тоглолт нэргүй бөгөөд Дээгий би ард түмнээсээ асууж, нэр хайрлуулна гэж хүсч байна. Мэдээж надад таалагдсан тоглолтын нэр хайрласан эрхмийг ТОМ шагнана гэж амлаж байна.
Дээгийгийн тоглолт болох 11-р сарын 16,17, түүний амьдралд их утга учиртай өдөр. Дэлгэрмөрөнгийн төрсөн өдөр, бяцхан охин Зөөлөнсийгийн төрсөн өдөр. Энэ сайхан хийморьтой газар төрсөн өдрөөрөө олон жил хүлээсэн тоглолтоо хийнэ гэдэг хувь тохиол гэж Дээгий ихэд бэлгэшээж байна аа.



Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

охин нь эгдүүтэй том болоод мундаг хүн болоод аавыгаа жаргаана гэдэг охин доо ёстой хөөрхөөөн
-2 дохь амьдрал