Улаанбаатар Смарт Карт ХХК-аас “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөө” хэлэлцүүлгийг өчигдөр буюу 11 дүгээр сарын 13-ны өдөр Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Зам тээврийн яам, Зам тээврийн хөгжлийн хүрээлэн, НЗДТГ, Нийслэлийн мэдээлэл технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Харилцаа холбооны зохицуулах хороо, Автотээврийн үндэсний төв, АХБ, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Эхомн ХХК, ММ систем ХХК-ий төлөөллүүд болон холбогдох албаныхан оролцлоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд “Удирдлага, мэдээлэл, цахим төлбөрийн системийн танилцуулга” сэдвээр Улаанбаатар Смарт карт ХХК-ий Тээврийн үйлчилгээ зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Түвшинжаргал, “Цахим картыг бусад тээврийн хэрэгслийн төлбөр тооцоо болон өргөн хэрэглээнд нэвтрүүлэх боломж” сэдвээр Улаанбаатар смарт карт ХХК-ий Шинэ бизнесийн хэлтсийн дарга М.Мөнхболд, “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл хяналт, Tbox системийн хэрэглээ” сэдвээр Улаанбаатар Смарт карт ХХК-ий Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах менежер Н.Оюунцэцэг, Замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлууд” сэдвээр ЗХУТ-ын Ерөнхий инженер” Д.Очир-Эрдэнэ нар илтгэл тавьж, санал солилцлоо.
Энэ үеэр Улаанбаатар Смарт карт ХХК-ий Тээврийн үйлчилгээ зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Түвшинжаргал “Улаанбаатар Смарт карт ХХК нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд гар утасны ухаалаг NFC сим карт, U money шалгах аппликэйшн, хязгааргүй зорчих сарын карт, автобусан дотор дуу, хоолойгоор зогсоол зарлах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүллээ. U money картыг зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд ашигладаг байсан бол цаашлаад такси үйлчилгээ, автозогсоолын төлбөр тооцоо болон бусад өргөн хэрэглээний төлбөр тооцоогоо хийхэд ашиглах боломж бий. Цаашид хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, олон шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна” хэмээлээ.
Улаанбаатар Смарт карт ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд түүний дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны 10 сард албан ёсоор байгуулагдсан юм. Тус компани нь мэдээллийн технологийн салбарт цоо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж, “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Улмаар энэ оны дөрөвдүгээр сарын 01-ээс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ 100 хувь цахим төлбөрийн системд амжилттай шилжсэн юм.
Тухайлбал, 2017 оны 11 дүгээр сарын 09-ны байдлаар 1,474,629 карт борлуулагдсанаас 69 хувийг энгийн, 18 хувийг хүүхэд, 9 хувийг ахмад настан, 3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1 хувийг хязгааргүй зорчих сарын карт тус тус эзэлж байна.
Улаанбаатар хотын нийтийн тээврээр дунджаар ажлын өдөр 318,958 хүн, 759,921 удаа зорчдог бол амралтын өдөр 201,017 хүн, 442,651 удаа зорчиж байгаа аж.








Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
