2017 оныг байлдан дагуулсан, үзэгчдийн сэтгэлд нийцсэн уран бүтээл бол “Про стар” филмийн “Сайн аав” уран сайхны кино гэж дуу нэгтэй хүн бүр хэлнэ. Тэгвэл “Сайн аав” киноны уран бүтээлчид буюу “Про стар” филмийн уран бүтээлчид 11-р сарын 15-нд цоо шинэ уран бүтээлээр үзэгч та бүхэнтэйгээ учран золгох аж. Уг бүтээл нь “Залуу мөрдөгчид” адал явдалт кино нэртэйгээр алдрай бяцхан хүүхдүүдэд маань үзэх юмгүй боллоо гэж кино шүүмжлэгч, алтан үеийнхний жинхэнэ хүлээлт болж байгаа юм. Хүүхдүүдэд сургамжтай, үлгэр дуурайлал үзүүлэхүйц киног бүтээж байна гэж уран бүтээлчид нь ам гарч байсан удаатай. Уг киноны продюсераар “Про стар” филмийн захирал С. Чулуунтогтох ажилласан бол найруулагчаар нь “Сайн аав” киноны зохиолч,найруулагч С. Бүжин гэх бүсгүй ажиллаж, МУГЖ Н.Нэргүйбаатар, МУСТА Ж. Буянтөгс нар болон Сайн аав киноны Д. Амаржаргал, гол дүрийн Д. Энхжин, Б. Хачиун, Э.Индра мөн Жүжигчин Д. Энхбат нараас гадна олон чадварлаг шинэ залуу жүжигчид тоглосон байна.
“Залуу мөрдөгчид” МУСК-г хийх болсон гол зорилго, шалтгааныг ноён С. Чулуунтогтохоос тодруулбал:
Монголд өнөөдөр хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц агуулга бүхий контент бүрэн утгаараа хараахан хийгдэж чадахгүй байна. Учир нь хүүхдийн кино төдийлөн ашиггүй байдаг учир ихэнх кино компани, продюсерууд эрсдэлтэй гэж үзэж, уг төрлийн киног ховор хийдэг юм. Харин хэн хүүхдийн кино, хүүхдийн уран бүтээл рүү орж байна вэ гэвэл хүүхдүүдийнхээ ирээдүйд нь санаа зовсон, тэдэнд ямар нэгэн байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлэх, боловсролыг нь дээшлүүлэх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс л үүнийг бүтээж байна. Манай баг хамт олон тэдний л нэг адил.
“Залуу мөрдөгчид” МУСК маань олон хүүхдүүдэд хэрхэн зөв нөхөрлөх, аливаа асуудлыг ул суурьтай яаж шийдвэрлэх, дэл сул ярианд итгэх нь ямар үр дагавартай байдаг, харилцааны соёлын талаарх, мөн цаашид хэрхэн хувь хүн болон хүмүүжих зэрэг олон өнцгөөс нь хүүхдэд зөв хүмүүжил өгөх тал дээр анхаарч хийсэн. Цөөн үгээр хэлбэл кино урлагаар дамжуулан хүүхдийн хүмүүжилд, сэтгэхүйд яаж нөлөөлж болдгийг харуулах зорилготой. Бид киногоо БСШУСЯ-ны Сайд удирдах албан тушаалтай хүмүүс үзэж, энэ тал дээр цаашид анхааран ажиллаасай гэж хүсэж байгаа. Тиймээс бид киноныхоо нээлтийн урилгаа илгээнэ гэж бодож байна. Мөн тэрээр бидний хийсэн бүтээлийг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж үзээрэй. Хүүхдүүдэд тань юу дутагдаж байгааг та энэ киноноос мэдрэх болно.” гэсэн юм.
Ингээд “Залуу Мөрдөгчид” Албан Ёсны Трэйлэр хүргэж байна

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
