Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар өнөөдөр буюу /2017.11.16/ 04.02 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллаж байна.
Ослын газарт Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04.10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нуралт үүссэн байжээ.
Өөрөөр хэлбэл, тухайн бичил уурхай нь 14 метрийн гүнтэй. Доод ёроолдоо тулаад баруун гар тийшээ 4-5 метр эргэж орсон жижиг уурхай юм байна. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг гаргахаар ажиллаж буй ч уурхайд нуралт үүсч аврагчид өөрсдөө даруулах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Тиймээс нуралт үүсээд буй тухайн эргэлтийн хэсэгт бэхэлгээ хийж, цогцсуудыг гаргахаар ажиллаж байна гэдгийг Уул уурхайн аврах ангийн дарга, хурандаа Г.Буянтогтох хэллээ.
Түүний хэлснээр, аврагчид дуудлага авсан даруйдаа очиж аврах ажиллагааг эхлүүлээд гурван цагийн дараа осолдсон иргэдийг аврах боломжгүй болсныг мэджээ. Осолдсон иргэд 28-47 насны хоёр эрэгтэй байсан бөгөөд Налайх дүүргийн иргэд байжээ. Осол болсон мөргөцөгт буюу уурхайн 14 метрийн гүнд маш давчуу орон зайд аврагчид ажилласан байна.
Ослын газарт ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын шинжээчид ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
