Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавьж ажиллалаа.
Тус шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын 18 Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн 4 мэргэжилтэн, Сити баз консалтинг ХХК-ийн 249 шалгагч, 6 хяналтын ажилтан нарын хамтарсан нийт 277 хүний бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:3 ‘’Зүүн салаа-Халдвартын эмнэлэг’’, Ч:51 “3,4 дүгээр хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд давхардсан тоогоор 2868 тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлж байсан 83822 зорчигч хамрагдаж 19525 зөрчил илрүүлэн ажилласан юм. Илэрсэн зөрчлийг ангилж үзвэл:
- Цахим картгүй зорчсон – 12485
- Картын үлдэгдэл хүрэлцэхгүй-5403
- Хүүхдийн карт ашигласан -1093
- Өндөр настны картаар зорчсон – 288
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар зорчсон -157
- Оюутны картаар зорчсон -74
- Хүндэт донорын үнэмлэх ашигласан -25 зөрчлийг тус тус илрүүлсэн.
Шалгалтын хугацаанд 4 чиглэлд 72 дэлгүүр, 8 ТҮЦ, 21 сонингийн цэг, 8 зах, 1 эмийн сан, 1 кофе шоп нийт 161 гэрээт цэнэглэх цэгүүдийг шалгахад үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан байна. Мөн тус шалгалтаар 6 иргэнийг картжуулан, 71 зорчигчийн картыг 205600 төгрөгөөр цэнэглэсэн юм.
Тус шалгалтаар зөрчил гаргасан нийт зорчигчдод “Автотээврийн тухай хууль”, “Зөрчлийн тухай” хуулиудын холбогдох заалтуудыг танилцуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар санамж бичиг тараан ажилласан. Мөн зарим зөрчилд холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгуулийн арга тооцсон байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
