Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1273 авто үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Түүнчлэн зам дагуух жижиг дэлгүүр болон тос масло зардаг цэгүүд, дугуй худалдааны нийт 506 цэгт авто машины сэлбэг хэрэгсэл, тосолгооны хийгээд ашиглалтын бусад материалын жижиглэнгийн худалдаа эрхэлж байна. Харин дээрх авто сэлбэгийн худалдаа эрхлэгчдийн ажлын байрны байдлаар нь үзвэл 58 хувь нь ил задгай захын худалдаа, 24 хувь нь худалдааны төв /павилон/, найман хувь нь зам дагуух жижиг дэлгүүр, зургаан хувь нь зам дагуу тос, маслын цэг, үлдсэн дөрвөн хувь нь зам дагуух дугуйн худалдаа, томоохон авто машины сэлбэгийн худалдаа эзэлдэг аж.
Харин дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Хамгийн харамсалтай нь, 5-29 насны хүүхэд, залуусын үхлийн үндсэн шалтгаан нь зам тээврийн осолтой ямар нэгэн байдлаар холбогдож байгаа аж. Тэгвэл манай улсын хувьд зам тээврийн осол, зөрчлийн тоо жилээс жилд нэмэгдэж, түүнээс шалтгаалах нас баралт өсөх хандлагатай байгаа нь судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт осол, гэмтлийн 18.9 хувийг зам тээврийн осол эзэлж байгаа нь яах аргагүй анхаарах асуудал юм.
Баталгаагүй сэлбэг хэрэгслийн хор хөнөөлийг олон нийтэд таниулна
Тэгвэл Зам тээвэр, хөгжлийн яам болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас өнөөдөр “Авто машины сэлбэг, импорт, хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын төлөөлөл оролцлоо. Тэд гарал үүслийн гэрчилгээтэй авто машины сэлбэг хэрэгслийн давуу тал, эсрэгээрээ баталгаагүй сэлбэг хэрэгслийн хор хөнөөлийг олон нийтэд таниулахыг зорьсон юм. Хэлэлцүүлгийн үр дүнд авто машины сэлбэг хэрэгслийн импорт, борлуулалтын чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах төлөвлөгөө гаргахаар болсон юм.
Б.Очирбат: Осолдсон тээврийн хэрэгслийн 92.3 хувийг суудлын авто машин эзэлж байна
Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Очирбат “Авто машины сэлбэг хэрэгсэл, импорт, хэрэглээ” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл суудлын авто машин 92.3 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд зам, тээврийн осолд холбогдсон авто машины төрлийг өмнөх оныг нв үзүүлэлттэй харьцуулахад автобус 19.2 хувь, механизм 38.7 хувиар буурсан. Харин ачааны авто машинаар үйлдэгдсэн осол 17.5 хувиар өссөн байна” хэмээн ярилаа.
Гарал үүслийн бичиггүй сэлбэг, хэрэгслийг ашиглаж байна
Өнөөдөр автотээврийн салбарт тулгамдаж байгаа олон асуудал байгаа аж. Тухайлбал, холбогдох хууль тогтоомж, журам, стандартыг судалж үйл ажиллагаандаа дагаж мөрддөггүй, авто үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээ чанарын баталгаагүй, үйлчилгээний ажилтанууд нь мэргэжлийн үнэмлэхгүй, мэргэшүүлэх сургалтад хамрагддаггүй. Түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүй сэлбэг хэрэгсэл, тос тослох материал худалдах, засвар үйлчилгээндээ ашигладаг, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжгүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуй, ажиллах орчин нөхцөл муу зэрэг шалтгааны дурдаж болно. Иймээс цаашид хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэхээс гадна олон ажлыг шийдвэрлэх шаардлагатай гэж хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ

энэ одоо замын чанар тэмдэг тэмдэглэл гэрлэн дохиог ерөөсөө шалгахгүй юм аа компютер вирустэхээрээ гацаад байдаг шиг элдэв шахааны юмаар замаа вирүсдүүлчихээд тойроод яриад байх юм гол ослын шалтгаан энэ чанаргүй вирүстэй зам дээрээс болж байгаа ш дэ