Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос санаачлан эх орны зүүн хязгаар домогт Дарьгангын хоймор Шилийн Богдын бэлд “Адуутай өвөл” гэрэл зурагчдын аялал, адуучдын баярыг зохион байгуулжээ. Гэрэл зурагчдын аяллын хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын нутагт ар, өвөр Монголын эрэмгий адуучдын уулзалт боллоо. Адуучин залуус өвлийн жаврыг үл ажран цог золбоо, эр бяр, авхаалж самбааг гайхуулан олныг цэнгүүлэв. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хилийн бүс нутагт амьдарч буй малчдын өвөлжилт, аж байдлыг гэрэл зургийн дуранд буулгах зорилгоор зохион байгуулсан энэхүү аялалд Хэнтий аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн, Баруун үзэмчин, Авга хошуудаас малчид ирж оролцсон байна. Өвөрмонголоос ирсэн адуучид Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин С.Нэргүйн өвөлжөөнд зочилж аж байдал, амьдрал ахуйтай нь танилцан, Харгилтайн голд идээшиж буй адуун сүрэг дээр нь өнжжээ.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт гэрэл зурагчин С.Цацралт, шилдэг фотосэтгүүлч В.Баттулга, Монголын гэрэл зурагчдын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батбаатар, орон нутгийн гэрэл зургийн зөвлөлийн тэргүүн, Сэлэнгэ аймгийн гэрэл зурагчин Ч.Батдорж, Өмнөговь аймгаас байгалийн гэрэл зурагчин Мятав, Сүхбаатар аймгийн гэрэл зурагчин Ганбаатар, аяллын гэрэл зурагчин Ариунбаатар, хүний их эмч Эрдэнэбаатар, залуу зурагчин Б.Ганхүү нарын гэрэл зурагчид гайхалтай мөчүүдийг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Сүхбаатар аймгийн Дарьганга, Эрдэнэцагаан зэрэг хэд хэдэн сумын адуучид, тэр дундаа Даргьганга сумын ИТХ дарга А.Отгон нутгийн адуучдаа дагуулан ирж оролцжээ. Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн Хөдөө арлаас адуучин залуус Шилийн Богдыг зорин очиж адуучдын баярт оролцсон байна. Шилийн Богдын өвөрт “Торой бандийн нутгаар” гэсэн нэрийн дор зохион байгуулсан адуучдын тэмцээний шилдгийн шилдгээр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын адуучин Э.Ганхуяг тодорсон бол удаахь байрт “Талын агуй” жуулчны баазын адуучин А.Батбаатар, гуравдугаар байрт ардын авьяастан, адуучин Б.Нанзаддорж нар шалгарсан байна.
Э.Батаа


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
