Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Архангай аймгийн ард иргэд болон баруун бүсэд зорчих иргэдийн тав тухтай байдлыг хангахуйц АВТОТЭЭВРИЙН ТӨВ-ийн шинэ барилгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад орууллаа. Тус автовокзал, тээврийн хяналтын үзлэгийн төвийг Автотээврийн үндэсний төв өөрийн хөрөнгөөр маш богино хугацаанд стандартын дагуу барьж байгуулжээ.
Энэхүү бүтээн байгуулалтыг нээлтийн үеэр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Манай үйл ажиллагаа ийнхүү бүс нутгуудад бэхжин өргөжиж байгаа нь нийт тээвэрчид, тээвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийн хамтын хөдөлмөр юм. Цаашид иргэд зорчигчдынхоо ая тухыг хангасан олон бүтээн байгуулалт, бодлого зохион байгуулалтыг хийхээр ажиллаж байна” гэлээ. Нийт 3000 м2 талбайтай тус автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төвөөр баруун аймгийн 12 автобус бүртгүүлэн түр зогсолт хийж байх юм байна. Энэ нь Архангай аймгийн эдийн засагт үр өгөөжөө өгч, орлого орох бүрэн боломж бий болж байгааг нээлтийн үеэр аймгийн удирдлагууд онцоллоо.

Тус төв ашиглалтанд орсноор хот хооронд шуудан үйлчилгээ, илгээмж тээвэрлэлт, Цэцэрлэг-Мөрөнгийн чиглэлд улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчин бүрдэж байгаа аж. Автотээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор орон нутагт хийгдсэн энэхүү томоохон бүтээн байгуулалт нь төрийн бодлогыг орон нутгийн бодлоготой уялдуулсан шинэ ажил боллоо. Энэ төв ашиглалтанд орсоноор 20-30 хүний тогтмол ажлын байр бий болох ба зорчигчдын ая тухыг хангасан хүлээлгийн танхим, амрах өрөө, үйлчилгээний төвүүд байхаас гадна авто тээврийн үзлэг оношилгоог хийх цогц төв болох юм. Цаашид Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас орон нутагтайгаа хамтран ажиллаж, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих, төр хувийн хэвшлийг дэмжих бодлого баримтлан ажиллахаа илэрхийллээ.





435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
