Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв дээр “Хүртээмжтэй нөхөн үржихүйн кабинет” үүдээ нээлээ. Уг кабинетийг Финляндын засгийн газар, “Флом” олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр тохижуулж хэдхэн хоногийн өмнө нээсэн юм. Энэ кабинетэд тулгуур эрхтэний бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд оршин суух дүүрэг хороо харгалзахгүй үйлчилнэ . Энд хөгжлийн бэрхжээлтэй эмэгтэйчүүдэд хүртээмжтэй олон үйлдэлт үзлэгийн ор, жирэмсний үед ашиглах дасгалын өрөө, суугаагаараа жингээ үзэх боломжтой зориулалтын жин зэрэг тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулсан байна. Дүүргийн иргэдийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц үйлчилгээнд хамруулах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж авахыг хүсвэл дүүрэг хороо харгалзахгүй үйлчлэх нь уг кабинетийн давуу тал юм. Нээлтийн үйл ажиллагаанд тэргэнцэртэй иргэд болон ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я. Буянжаргал, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга н. Энхзул, “Флом” ОУБ-ын суурин төлөөлөгч Мика Лиахо, Флом ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал В. Батчимэг, ХЭҮК-н реферэнт Б. Сэмжидмаа нар оролцов.
Н.Дөл

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
