Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шууран замын нөхцөл байдал хүнд байлаа. Тухайн өдрүүдэд буюу 2018.01.06-2018.01.07-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 387 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 18 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртжээ.
Тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 21, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Орон нутгийн замд ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал:
1. 2017.01.07-ны өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг асфальтан замд Lexus470 маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 25-30 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
2. Мөн өчигдөр СХД-ийн 21-р хорооны нутаг Жаргалант сумын нутаг Рашаант өртөөний гармын зүүн замд T.Pruis маркийн автомашин N.Pulsar маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 34 настай Н-н амь нас хохирч, 1 хүн гэмтсэн хэргийг тус тус шалгаж байна.
Өчигдөр орсон цас болон цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан бөгөөд өнөөдрийн /2018.01.08/ байдлаар хөдөө, орон нутагт хаасан зам, даваа байхгүй хөдөлгөөн хэвийн үргэлжиж байна.
Гэсэн хэдий ч замын гадаргууд ихээхэн хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул өдрийн цагт хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулах, үзэгдэлт хангалтгүй буюу шөнийн цагаар хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
