НИТХ-ын дарга С.Амарсайхан газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах захирамж гаргаж энэ сарын 18-ны өдрийг хүртэл санал, гомдол, хүсэлтүүдийг хүлээн авахаар болсон билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдээс ирсэн 230 гаруй өргөдөл байна. Зөвхөн Дүнжингаравт байрлах үйлчилгээний нэгдсэн төвд 100 гаруй өргөдөл ирснээс газрын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 50 гаруй , газрын маргаан 12, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг асуудлаар зонхилон өргөдөл, гомдол ирүүлжээ.
Хэлэлцүүлгийг иргэдийн оролцоонд тулгуурлан олон нийтэд нээлттэй зохион байгуулах тул иргэн та шийдвэр гаргагчидтай нүүр тулж өөрийн биеэр асуудлаа тавих, гарах арга замаа тодорхойлоход оролцохыг урьж байна. Урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын 28 гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, БХБ-ийн сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарынхан оролцохоор болсон байна. Мөн Нийслэлийн Засаг дарга С.Батболд, хотын орлогч дарга нар, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн газрын алба болон холбогдох газар хэлтсийн дарга нар, Дүүргүүдийн Засаг дарга, орлогчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон Газрын албаны дарга нар оролцох юм.
Нийслэлийн иргэд, оршин суугч та бүхнийг ирэх даваа гарагт буюу 1-р сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд 14:00 цагт эхлэх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг уриалж байна.
Газрын маргаантай холбоотой гомдлыг маргааш хүртэл хүлээж авна
2018 оны 01-р сарын 17 өдөр, 13 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
