НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор “Газрын Харилцаа” Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэд аж ахуйн нэгжээс нийт 530 орчим өргөдөл, гомдол ирүүлснээс 70 гаруй хувь нь газрын албаны удирдлага зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталтай холбоотой бөгөөд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг талаар иргэд дурджээ. Иргэдийн санал гомдлыг шийдвэрлэхгүй тодорхой хариу өгөлгүй олон жил хүндрүүлдэг, газар эзэмших эрхийг нь хууль зөрчин бусдад шилжүүлдэг, давхардуулан олгодог, шүүхийн шийдвэрийг зөрчин иргэдийг хохироодог зэрэг ноцтой зөрчил, дутагдлууд их байгаа нь эцэстээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх хор хохирол учруулж байгааг иргэд санхуулж байна. Дээрх асуудлуудаас үүдэлтэй гэр бүл салах, амь нас, эд хөрөнгөө алдах тохиолдлууд ч олон гардаг ажээ.
Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэгдээгүй хугацааг ангилж үзэхэд 3-5 жил хүртэл 32%, 1-3 жил хүртэл 26%, 10-аас дээш жил 11%-ийг эзэлж байна.
Иргэдийн оролцоотой, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлгийг ийнхүү анх удаа өргөн хүрээнд зохион байгууллаа. Газар зохион байгуулалт, өмчлөлийн асуудлаар шийдвэр гаргагчид, иргэдийн нүүр тулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн томоохон ажил боллоо. Хэлэлцүүлгээс иргэдийн саналыг тусгасан зөвлөмж гаргаж газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулах, хяналтаа сайжруулж НИТХ-ын Өргөдөл, гомдлын хороог байгуулах, өргөдөл, гомдлыг шилжүүлэн, холбогдох арга хэмжээг шат дараалан авахаар тусгасан. Мөн Нийслэл, дүүргийн газрын албанд Газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын товч мэдээллийн санг нэгтгэн гаргаж олон нийтэд хүргэх. Газрын албаны үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдэд нээлттэй ил тод болгох, албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хуулинд заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг зөвлөмжид тусгаж холбогдох албадуудад үүрэг болгосон байна.
Иргэдийн гомдлын 70 хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталтай холбоотой байна

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа